Шатсан захын түрээслэгчид ажлын байртай болохыг хүсэж байна
2013 оны 8 сарын 30
Шатсан захын түрээслэгчид ажлын байртай болохыг хүсэж байна
“Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад энэ сарын 23-нд гал гарч, 300 орчим түрээслэгчийн эд бараа, бүтээгдэхүүн шатсан харамсалтай явдал тохиолдсон. Ингээд бид хар захын амьдрал ямар байгаатай танилцахаар тус төвийг зориход хүнсний захад арилжаа, наймаа эрхлэж байсан иргэд ихэд бухимдалтай байв. Бараа, бүтээгдэхүүн нь галд шатаж, ихэнхийнх нь амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад хэнд ч гэсэн уй гашуу байх нь мэдээж. Хоолой зангируулан ярих, зарим нэг нь гэртээ ч тайван сууж чадахгүй зах дээр ирээд байна хэмээн гомдол, цөхрөнгөө тоочих түрээслэгч олон байсан юм.

“Нарантуул”-ын хүнсний захад бараа, бүтээгдэхүүнээ борлуулж, цайны газар, ломбардын үйл ажиллагаа явуулж байсан гээд нийт 263 түрээслэгч татвараа төлж байжээ. Гэтэл нэг түрээслэгчийн цаана ах дүү, хамаатан садан, орон гэрийнх нь амьдрал шийдэгдэж байдаг учир тэд хоолоо залгуулж байсан ажлын байр, эд материалаа алдаж, өнөөдөр хоосон хоцорсон нь юу юунаас илүү асуудал дагуулж байгаа юм. Энэ байдлаас болж түрээслэгч иргэд бухимдалтай байгаа бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон нь хаана л хандаж болно тэр газар бүрт албан бичгээ хүргүүлсэн ч хариу өгөх нь цөөхөн байгаа гэнэ. Харин УИХ-ын гишүүн, Түрээслэгчдийн холбооны тэргүүн Г.Уянга өчигдөр “Нарантуул” худалдааны төвд ажиллаж, түрээслэгч иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Мөн шатсан зах дээр ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний үйл ажиллагаа ямар байгаатай танилцлаа. Өнөөдрийн байдлаар цагдаагийн бие бүрэлдэхүүн шатсан зах дээр мөрдөн байцаалт, шалгалт хийж байгаа бол Онцгой байдлын аврах албаныхан нурж унах тааз, төмөр карказыг буулган аюулгүй болгож байв. Харин шатсан захын доод агуулахад бараа бүтээгдэхүүнээ хадгалж байсан эздэд нь тэдгээрийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа үргэлжилж байгаагийн зэрэгцээ энэ захыг хамгаалтад авсан байв Түүнчлэн хүнсний захын  түрээслэгчийн зарим нь татвараа олон сараар төлсөн байжээ. Тиймээс тэдний бараа бүтээгдэхүүнээ борлуулах байдлыг хангаж, захын урд хаалганы баруун талын машины зогсоолд худалдаа эрхлүүлж байсан юм. Ингэснээр түрээслэгчид захын гадаа наймаа, худалдаа хийж “Нарантуул”-ын амьдрал бужигнаж, буцалж байлаа.

Харин ажлын байргүй болсон, давхар, давхар зээлдэгч гээд хүнсний захын түрээслэгч иргэдийн асуудлыг яах вэ гэдэг байгаа юм. Тэдний хувьд энэ зах шатаж, үнсэн нурам болсны бурууг “Дүнжингарав” худалдааны төвд тохож сууна. Учир нь зам тавина гэдгээр “Нарантуул” худалдааны төвийг хоёр хоног хаана гэсэнд түрээслэгчид хотын захиргааны үүдэнд цуглаж, “Зам тавьж, бидний үйл ажиллагааг боогдуулах нь буруу” гэдгээ илэрхийлж байсан удаатай. Гэвч энэ байдлын дараа тус төвийн хүнсний зах шатсанд түрээслэгч иргэд “Дүнжингарав” худалдааны төвийн санаатай хэрэг хэмээж байна. Гэсэн хэдий ч түрээслэгч иргэдийн энэ байдлыг нэг талаар үгүйсгэх аргагүй ч бас зөвтгөх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хотын захиргаанаас “Нарантуул” худалдааны төвийн дундуур зам тавихаар болсон байна. Нэг ёсондоо “Өргөтгөл”-ийн баруун хэсэг болох автомашины зогсоолын оронд долоон метрийн өргөнтэй зам тавьж, үүнийгээ “Дүнжингарав” худалдааны төвтэй холбохоор болсон аж. Энэ нь “Нарантуул”-ын түрээслэгчдийг бухимдуулж, олон иргэнийг хоолны мөнгөөс нь салгах гэсэн үйл ажиллагаа гэж үзэж, энэ талаар тэмцэж байгаа юм байна. Харин энэ төвийн хүнсний зах шатсан уу гэвэл үнэн. Харин гал юунаас болсныг удахгүй дүгнэлтээр гаргах ч хэний нөлөө байсан гэдгийг дор бүрнээ тунгаах биз. Гэвч олон иргэн ажилгүй болж, зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг хаа хаанаа бодох хэрэгтэй. Тиймээс түрээслэгч иргэдийн зүгээс ажлын байртай болгох хэрэгтэй гэсэн хүсэлтийг нь манай төр засгийнхан ухаарч, бодож суугаа гэдэгт найдах л үлдлээ.

С.МӨНХБАЯСГАЛАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив