Энэ жил 1700 км замыг хүлээж авна
2013 оны 9 сарын 2
 Энэ жил 1700 км замыг хүлээж авна
Засгийн газрын сайдууд Ерөнхий сайдад мэдээлэл өгдөг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр 15.00 цагт боллоо. Өнөөдрийн уулзалтаар  нийслэл болон орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, улсын болон орон нутаг, нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй зам, барилгын ажлын мэдээлэлийг сонслоо. Зам тээврийн сайд А.Гансүхийн хэлснээр “Баянхонгор аймгийг Улаанбаатар хоттой холбосон засмал зам өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Сайншандаас урагшаа хил хүртлэх замыг ирэх аравдугаар сарын 30-нд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Дараа нь Дундговь, Дорнод, Хөвсгөл аймгийн замыг дуусгах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм. Монгол Улсын хэмжээнд 2900 км замын ажил хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 1700 км замыг энэ жил хүлээж авах юм байна. Тэгвэл төмөр зам барих ажил хуваарийн дагуу явагдаж байгаа талаар салбарын сайд нь хэллээ.

Х.МАНДАХ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ