Амур мөрний усны төвшин 10-15 см нэмэгдлээ
2013 оны 9 сарын 5
Амур мөрний усны төвшин 10-15 см нэмэгдлээ
ОХУ-ын Комсомольска-на-Амуре хотын орчимд Амур мөрний усны төвшин өнгөрсөн нэг хоногт 10-15 см нэмэгдсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв.
Одоо хот орчмын мөрний усны төвшин 833 см хүрээд байна. Комсомольска-на-Амуре хотын орчимд усны төвшин удахгүй 950 см хүрэхээр байгаа аж. Энэ сарын сүүлчээр усны төвшин доошиллоо гэхэд 1-2 метрээр буурах төлөвтэй гэнэ. Харин Хабаровскийн хязгаарт Амур мөрний усны төвшин 7см буурч, 801 см болжээ.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ