Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө талаар ярилцахад бэлэн гэв
2013 оны 9 сарын 11
Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө талаар ярилцахад бэлэн гэв
Иран улсын Ерөнхийлөгч Хасан Роуханийг мэдэгдэл хийсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ.
Хасан Роухани “Бид  “зургаа”-ын хэлэлцээрт цөмийн хөтөлбөрийнхөө талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн” гэж хэлсэн байна. Тэрбээр “Ираны Гадаад хэргийн яамнаас яриа хэлэлцээний талаар эхлээд шийдвэрийг гаргана. Бид бүгд “зургаа”-аас гадна Олон улсын атомын энергийн агентлаг зэрэг газруудтай чухал хэлэлцээ хийхэд бэлэн” хэмээн нэмж хэллээ. Ираны Ерөнхийлөгч “Иран улсын нэг эрх бол олон улсын хэлэлцээний дагуу энхийн зорилгоор өөрийн улсдаа уран баяжуулах явдал” гэж тэмдэглэсэн аж.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ