Иргэдэд аюул учруулж болзошгүй гэрэлтүүлгийн цамхгийг буулгана
2013 оны 9 сарын 12
Иргэдэд аюул учруулж болзошгүй гэрэлтүүлгийн цамхгийг буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол, спорт цогцолборын баригдаж дуусаагүй барилгын гаднах гэрэлтүүлгийн дөрвөн цамхагийг 2013 оны есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтаан мэргэжлийн байгууллагаар буулгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Баянгол дүүргийн Засагдарга нарт үүрэг болгосон байна. Цамхгуудыг ойролцоох нийтийн эзэмшил, зам талбай, орон сууц, иргэд зорчигчдын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал үүсч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор буулгаж байгаа бөгөөд  буулгахад шаардлагатай хөрөнгийг 2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргаж, Баянгол дүүргийн Засаг дарга нийслэлийн төсөвт буцаан төвлөрүүлэх юм байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ