ОХУ-д үерийн улмаас 8,7 тэрбум рублийн хохирол учирчээ
2013 оны 9 сарын 17
ОХУ-д  үерийн улмаас 8,7 тэрбум рублийн хохирол учирчээ
ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарт үерийн улмаас 8,7 тэрбум рублийн хохирол учирсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв.
Тэр дундаа Амар мөрөн үерлэснээс Алс Дорнодод 7,9 тэрбум рублийн хохирол учирч байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ургац хураалтын дүнтэй танилцан Краснодарийн хязгаарт явж байхдаа энэ талаар мэдэгдлээ. Алс Дорнодод болсон үерт тарьсан ургацын тал хувь нь сүйджээ. Үерээс учирсан шууд хохирол Челябинск мужид 3,6 тэрбум рубль, Алс Дорнодод 3,1 тэрбум болсон байна. ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарт үерээр тариалангийн 458,5 мянган га талбай сүйдсэнээс Алс Дорнодод 370,9 мянган га талбай сүйджээ.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ