Залуучууд хөгжлийн “Тулах цэг” нь байх болно
2013 оны 9 сарын 18
Залуучууд хөгжлийн “Тулах цэг” нь байх болно
Монгол Ардын Намын залуу гишүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан клубын нэр нь “Тулах цэг”. Энэхүү клуб нь “Хурдтай нь хөгжье”... уриан дор нийгмийн хөгжилд “Тулах цэг” нь болж чадах бүхий л санал санаачлагыг дэвшүүлэн тавьж бодит ажил болгон ажиллах юм байна.
Залуусын ярьж байгаагаар “Тулах цэг” клуб нь хүн бүрт нээлттэй байх бөгөөд улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн бүхий л хүрээнд иргэдийн оролцоог дэмжих, хамтарч ажиллах, хамтдаа хөгжих боломж байгааг илэрхийлж байв.
Одоогийн байдлаар “Тулах цэг” клубын бүрэлдэхүүнд дан ганц Монгол Ардын Намын залуу гишүүд гэлтгүй улс төрд амжилт гаргаж яваа залуу лидерүүд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэж буй залуусын төлөөлөл багтжээ.
“Тулах цэг” клубын цаашдын үйл ажиллагаагаа:
-    Нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого
-    Гадаад харилцааны бодлогын хөгжлийн асуудал
-    Мэдлэгт тулгуурласан инновацийн бодлого
-    Улс төрийн бодлого, шинэтгэлийн асуудал
-    Залуучуудын хөгжлийн асуудал
-    Байгаль орчин, эко хөгжлийн бодлого зэрэг чиглэлээр явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд клубын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр тодорхой чиглэлүүд ч нэмэгдэж болно гэж залуус ярилаа.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ