Тариалалтад зарцуулах шатахууны 50 хувийг урьдчилан нийлүүлнэ
2012 оны 4 сарын 30
Тариалалтад зарцуулах шатахууны 50 хувийг урьдчилан нийлүүлнэ
Хаврын тариалалтын удалгүй эхлэх гэж буй энэ үед үр, шатахуун, болон сэлбэг хэрэгслийн нөөцийг бэлтгэх бэлтгэл ажлуудыг хийж байгаа тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байна. Энэ жил  хаврын тариалалтаар улсын хэмжээнд үр тариаг 330 мянган га талбайд, төмс 15 мянга орчим га талбайд, хүнсний ногоо 8 мянган га талбайд тариалах юм байна. Үр тарианы 330 мянган га талбайд тарихаас улаан буудай 320 мянга орчим га талбайд тариалах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Одоогоор тариалалт хийхийн тулд машин тоног, төхөөрөмжийн техникийн засвар 76 орчим хувьтай байгаа гэнэ.  Жил жилийн хаврын тариалалтын үндсэн асуудал бол үрийн болон түлшний асуудал юм. Эдгээр нь хэвийн бэлтгэлтэй бол тариалалт амжилттай болдог байна. Үр тарианы, улаан буудайны нөөц энэ жил 50 орчим мянга тонн шаардлагатай байсан.
Үүнийг бүрдүүлэхийн тулд аж ахуй нэгжүүд 42 орчим  мянган тонн үр нөөцөлсөн байгаа. Үүн  дээр  нэмээд бид Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын үрийн нөөцөөсөө хангана гэсэн төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл энэ жил гаднаас үр авах шаардлагагүйгээр дотоодын үрийн нөөцөөрөө хангах чадах нь. Өнгөрсөн жил ч бид 100 хувь дотоодынхоо үрээр тариалалтаа хийж байсан.
Шатахууны асуудлын тухайд, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад тариалалтад зарцуулах шатахууны 50 хувийг урьдчилан нийлүүлж байгаа.
Үлдсэн  50 хувийг намар ургац хураасны дараа нөхөж олгодог. Энэ нь тариаланчид төрөөс томоохон дэмжлэг авч чадаж байгаа хэрэг юм.

П.Ундрам

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ