АН-ын ажил таслалт С.Бямбацогт гишүүнийг карт сугалахад хүргэв
2013 оны 10 сарын 14
АН-ын ажил таслалт С.Бямбацогт гишүүнийг карт сугалахад хүргэв
Монгол Улсын 2014 оны төсвийг батлах гэж эсэргүүцлийн “дайн” болох шинжтэй. Өнгөрсөн долоо хоногт төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх үед “Бүх зүйл болж байна. 2014 оны төсөв дээр бүсээ чангалах хэрэгтэй” гэж Засгийн газрын тэргүүн ёстой нэг сайрхаж өгсөн. Энэ нь УИХ дахь цөөнхийг бүрдүүлдэгч МАН-ын бүлгийн гишүүдийн уурыг хөдөлгөж, зарим нэг нь эсэргүүцэлтэй тулгарсан юм. Буйр заан суудаг Ц.Нямдорж гишүүн хүртэл “Микро Засгийн газар, микро Ерөнхий сайд. Та нарт толгой алга. Тэгээд ч УИХ-ыг хэтэрхий басамжлах хэрэг байхгүй, Н.Алтанхуяг аа” хэмээн танхимд эсэргүүцлээ илэрхийлж суусан удаатай. Энэ нь АН-ынханд  “Эд нар дандаа ингэж байдаг” мэт санагдаж болох. Гэвч Засгийн газраас оруулж ирж байгаа Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл гээгч нь ямар завхралтай орж ирж буйг МАН-ынхан сануулсаар байхад юу ч болоогүй юм шиг байгаа нь ард түмний сэтгэлийг хоёрдуулж байгаа хэрэг.

“Улсын төсвийг хэлэлцэхэд Засгийн газар УИХ, ард түмнийхээ өмнө номхон зогсож байгаад тайлагнах ёстой” гэдэг тогтсон уламжлал бий. Харин энэ ном журмыг Н.Алтанхуягийн тэргүүлдэг Засгийн газар марчихаад УИХ-д танилцуулахдаа гишүүдэд томорч, УИХ-ыг хүндэтгээгүй алхмыг Ерөнхий сайд яг үнэндээ гаргачихсан юм билээ. Үүнийг нь олон гишүүн баталж байгаа явдал бий. Тэгэхээр Засгийн газрын тэргүүн “Надаас асуулт асуухгүй хэрэггүй. Та нар шүлсээ үсчүүлэх алба байхгүй” хэмээн УИХ-ын танхимд томорсон үйлдлээ хянадаг байх нь нэг ёсондоо үүгээр сануулга болж байгаа юм. Юутай ч энэ нь Н.Алтанхуягийн бодит нүүр царайг илтгэсэн ч АН-ынхан намынхаа даргын гаргаж байгаа ааш араншинг засч, залруулах болоод байна. Тэр дундаа АН-ынхан төрийн ажлыг гацаах эрхгүй юмсан. Гэтэл өнгөрсөн тав дахь өдөр АН-ын гишүүд ажил таслаад, чухал асуудал хэлэлцэх үед чуулганыхаа танхимд зарлаагүй хачирхалтай хэрэг болов. Учир нь 2014 оны мөнгөний бодлогыг хэлэлцэхэд үед АН-аас зургаахан гишүүд сууж байсан нь МАН-ын эгдүүцлийг хүргэчихсэн юм. Х.Баттулга, Ц.Баярсайхан, Лу.Гантөмөр, Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нарын гишүүн баруун жигүүрийн хоосон суудалд ганц, хоёроороо тарж бутран сууж байгаа харагдсан. УИХ-ын чуулганыг даргалагч Р.Гончигдорж гишүүн “Мөнгөний бодлогыг хэлэлцэх гэж байна. УИХ-ын гишүүд танхимдаа орж ирээрэй” хэмээн хэдэнтээ зарласан ч АН-ынхан ажлаа таслан орж ирээгүй юм. Харин МАН-ынхад энэ нь ашигтайгаар барахгүй, заль мэхний даалгавар болж ирж байгаа гэх мөнгөний бодлогыг унагах нэг боломж болсон. Тиймдээ ч С.Бямбацогт гишүүн АН-ын орж ирээгүй гишүүдийн картыг сугалж байгаа харагдсан. Гэвч гишүүдийн ирц хүрээгүй гэдгээр чуулганыг хойшуулсан нь АН-ынханд аз тохиосон ч чуулганы хуралдаандаа тасалж, төрийн ажлыг залгардуулах эрх олонхид шилжсэн нь энэ.



С.БАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив