Хүний биед шаардлагатай цайр, магнийг ямар хүнснээс авах вэ
2013 оны 10 сарын 15
Хүний биед шаардлагатай цайр, магнийг ямар хүнснээс авах вэ
Бид өөрсдийн бие организмд зайлшгүй шаардлагатай эрдэс бодисуудыг хоол хүнсээр хангалттай авч чаддаггүй. Түүнээс гадна ямар хоол хүнсэнд хэрэгцээтэй эрдэс бодисууд байгааг мэдэхгүй тохиолдол ч бий. Цайр, магни гэдэг эрдэс бодис дутагдсан үед гарч болох шинж тэмдгүүд болон ямар хүнсний бүтээгдэхүүнд байгаа талаар мэдээлэл өгье.

Цайр нь дутагдвал хумс хугарах, үс унах, ядрах, бухимдах, шарх удаан эдгэх, сурах идэвх сонирхол буурах шинж тэмдгүүд илэрдэг байна. Цайр их агуулсан хүнсний бүтээгдэхүүнд гахай, үхрийн элэг, хуш модны самар, бяслаг, газрын самар /арахис/, үхрийн мах, шош, вандуй, хонины мах, гахайн мах, улаан буудай, гурвалжин будаа, шар будаа, овъёосны нэвс, галуу болон цацагт хяруулын мах ордог байна. Бие организмд 1,5-2 гр цайр байдаг бөгөөд ихэнх хэсэг нь булчин, элэг, зарим төрлийн булчирхай болон арьсанд байдаг аж. Нэг хоногт бид 10-15 мг цайрыг хоол хүнснээсээ авах хэрэгтэй. Харин 25 мг цайр хэрэглэвэл илүүдэл болдог юм байна.

 Харин магни хүний биед дутагдсан үед нойрмоглох, ядрах, цухалдах, толгой өвдөх, хумс хугарах, үс унах, толгой эргэх, даралт өөрчлөгдөх шинж тэмдгүүд гарна. Бид магнийг кешью самар, гурвалжин будаа, гич, хуш модны самар, миндаль самар, фисташки, фундук, арахис самар, хушга, далайн байцаа, шош, вандуй, шар будаа, овъёосны нэвс, хөц будаанаас авч болно. Хүний биед 20-30 гр магни байдаг бөгөөд нэг хувь нь шингэн хэлбэрээр, үлдсэн 99 хув нь ясан байдаг. Бид өдөрт 400-500 мг магнийг авч байх ёстой гэнэ.

О.СУГАР


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ