МАН-ын шинэ дарга өнөөдөр тодорно
2013 оны 10 сарын 28
МАН-ын шинэ дарга өнөөдөр тодорно
МАН-ын 27 дугаар Их хурал өчигдөр 08:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Тус хуралдаанд 1134 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд намын дүрмийн шинэчлэл, мөрийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын 2021 оны хөгжлийн зорилт зэргийг хэлэлцсэн юм. Тэгвэл өнөөдөр намын шинэ даргаа сонгох юм байна. МАН-ын даргад одоогийн байдлаар М.Энхболд, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшиж байгаа юм. Харин заалнаас УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт нэр дэвшиж магадгүй гэсэн яриа байна. Гэхдээ хэд хоногийн өмнө Ц.Бямбацогт гишүүн Н.Энхболд гишүүнийг дэмжихийг гишүүддээ уриалж явсан аж. Тиймээс нэр дэвшихгүй байх магадлалтай. Тэгвэл заалнаас ямар хүмүүс намын даргад нэр дэвших вэ гэдэг асуудал сонирхол татаж байна.
 

Х.МАНДАХ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ