Говь-Алтай аймагт ЖДҮ эрхлэгчдийн “БИЗНЕС ФОРУМ” болж өндөрлөлөө
2013 оны 10 сарын 29
Говь-Алтай аймагт ЖДҮ эрхлэгчдийн “БИЗНЕС ФОРУМ” болж өндөрлөлөө
Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нийгмийн түшлэлийн 3 талт хэлэлцээрт тусгагдсаны дагуу Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, үйлдвэрчний эвлэл, аймгийн Засаг даргын тамгын газар, Стандарчлал хэмжил зүйн төв, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн дунд “БИЗНЕС ФОРУМ” уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн ИТХурлын дарга Х.Энхбаяр оролцож, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Зөвлөгөөнд жижиг дунд үйлдвэр эрхлэгч, ажил олгогч, ажилгүй 150 иргэн оролцлоо. Зөвлөгөөний үеэр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны зөвлөх Д.Жанцан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах нь” сэдвээр, Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн, Хөдөлмөр сонины менежер Д.Энхтэгш “Хөдөлмөрийн бүтээмж-Зохистой  хөдөлмөр эрхлэлт” сэдвээр тус тус илтгэл тавьж иргэдэд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн хэлтсийн дарга Д.Батбилэг “Жижиг дунд үйлдвэрийг орон нутагт хөгжүүлэх, борлуулалтын сүлжээ байгуулах, түүний ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж улмаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээс аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулан зөвлөмж, урилга гаргахын зэрэгцээ аймагт жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хийсэн бүтээгдэхүүнийг борлуулах дэлгүүр, сүлжээ байгуулахаар болсон нь үр дүнтэй ажил боллоо.  
Борлуулалтын дэлгүүр, сүлжээ байгуулах ажилд ИТХурлын дарга Х.Энхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Цагаанбаатар болон бусад холбогдох удирдлагууд хамтран ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид уулзалт зөвлөгөөнийг уламжлал болгох зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн зөвлөгөөний үеэр арилжааны банкууд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээний талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон байна.  


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ