Чингис хааны мэндэлсэн өдрөөр бүх нийтээр амарна
2013 оны 10 сарын 30
Чингис хааны мэндэлсэн өдрөөр бүх нийтээр амарна
Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд 2012 оны 11 сарын 8-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр "Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1"-нд бүх нийтээр амрах баярын өдөр хэмээн заасан байна. Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр нь энэ жил арваннэгдүгээр сарын дөрөвний Даваа гарагт тохиож байна. Ийнхүү монголчууд гурван өдөр дараалан амрахаар боллоо.
Монгол бахархлын өдөр, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр

(Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 11 дүгээр сарын 04-ний даваа гариг)

- 10.00 цагт   Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол (Чингис хааны талбай) 
- 10.10 цагт   “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт (Чингис хааны талбай)
 - 10.40 - 11.40 цагт  Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа (Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө)
- 12.30 цагт    Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна
- 12.40 цагт     Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ
- 12.50 цагт    Төрийн тулганы гал бадраах ёслол (Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр)
- 14.00 цагт    Чансаа өндөр 128 бөхийн барилдаан
- 17.40 цагт  Төрийн далбаа буулгах ёслол (Чингис хааны талбайд) болох ажээ.
                                                                                                               
                                                                                                                                 

Б.Мягмар

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ