Уул уурхай, металлургийн салбарынхан чууллаа
2013 оны 11 сарын 14
Уул уурхай, металлургийн салбарынхан чууллаа
Уул уурхайн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Финляндын “Оутотек” компани хамтран “Уул уурхай, металлургийн салбарын тогтвортой хөгжил” сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион явуулж байна. Тус сургалтад уул уурхайн олборлолт, төмөрлөгийн үйлдвэрлэлийн чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 60 орчим аж ахуйн нэгжийн 120 гаруй төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр “Оутотек” компаниас олон улсад хэрэгжүүлж буй өнгөт болон хар төмөрлөгийн чиглэлээр явуулдаг үйл ажиллагааныхаа туршлагаас танилцуулсан юм. Мөн уул уурхай, металлургийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Манай улсад өнөөдрийн байдлаар 14 гол бүс нутагт 11 орчим тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй хэмээн геологичид тогтоожээ. Үүнээс одоо бүртгэлтэй байгаа 46 ордод, олон улсын нөөц нь 1 тэрбум тонн хэмээн тогтоосон байна. Дэлхийд төмрийн хүдрийн нөөцөөрөө Монгол Улс 14 дүгээр байрт бүртгэгдсэн тухай Уул уурхайн яамнаас мэдэгдлээ. Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийг дотооддоо Дарханы төмрийн үйлдвэрийг түшиглэх, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт байгуулах гэсэн хоёр хувилбараар яригдаж буй аж.
Одоогийн байдлаар манай улстай энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ Солонгосын “Поско”, Японы “Кобе”, Финляндын “Оутотек” болон Австрали, Энэтхэг улсын компаниуд ирүүлжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ