Хэнтий аймаг “Чингис хаан” хот болох уу
2013 оны 11 сарын 18
Хэнтий аймаг “Чингис хаан” хот болох уу
Өнөөдөр Хэнтий аймгийн ИТХ-аас Чингис хаан хот болгох төслийг УИХ-д өргөн барих гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийг иргэдтэй уулзах үеэр Хэнтий аймгийн төв Хэрлэн сумыг Чингис хаан хот болгох хүсэлтээ Хэнтий аймгийнхан уламжлаад байсан билээ. Харин аймгийн удирдлагууд иргэдийнхээ дунд Хэнтий аймгийг Чингис хот болгох талаар санал асуулгыг хүртэл явуулсан байна. Тиймээс өнөөдөр тус аймагт хүндэтгэлийн хуралдаан болох ажээ. Түүнчлэн Чингис хот хэмээн нэрлэснээр Хэнтий аймгийнхан Чингис хааны цогцолбор барих тухай ажлын зураг гаргаж, аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг авчирна гэж үзэж байгаа бөгөөд Чингис цогцолбороос гадна бүтээн байгуулалтын олон ажил төлөвлөөд байгаа ажээ.
                                                                                         

Б.Анир


 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ