Газрын гүний дулааныг ашиглах боломжтой
2013 оны 11 сарын 20
Газрын гүний дулааныг ашиглах боломжтой
Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлагууд  ХБНГУ-ын “Бауэр Концерн” компанийн өрөмдлөгийн инженер  Райминд Венцке, болон Монгол дахь төлөөлөгч “Үүрийка” компанийн захирлуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг даргын орлогч Т.Батцогт, Т.Баясах болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Уг уулзалтын зорилго нь, тус дүүрэгт газрын гүний дулаан гаргах, улмаар айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангах боломжтой ажээ. Одоогоор тус эл технологийг Япон, Австали, Герман, Орос, Швейцарь зэрэг томоохон улс орнуудад нэвтрүүлээд байгааг Райминд Венцке төлөөлөгч онцолж байсан.

Дашрамд дурдахад, тус компани нь 200 гаруй жилийн түүхтэй, 110 гаруй салбартай компани аж. Манай улсад хөрсний дулааныг судлахаар өнгөрсөн зургаадугаар сард иржээ. Газрын гүнээс гаргасан дулаанаар 50 мянган метр квадрат талбайг халаах, хөргөх чадалтай бөгөөд тус компанийн зүгээс 25 жилийн баталгаат хугацааг өгдөг юм байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ