МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намуудын генсек нартай уулзав
2013 оны 11 сарын 27
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намуудын генсек нартай уулзав

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр Монголын улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг "Улаанбаатар" зочид буудалд нээлттэй хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм. Уулзалтад нийт 12 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон бөгөөд АН-ын генсек Ц.Оюундарь хүрэлцэн ирээгүй юм. Өмнө нь МАН-ын дарга М.Энхболд намуудын дарга нартай хийсэн уулзалтаар мөн л АН-ын дарга Н.Алтанхуяг хүрэлцэн ирээгүй юм.
Уулзалтын үеэр намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар "Иргэдийн дунд улс төрийн талцал, хуваагдал газар авсан. Нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ үед улс эх орныг чиглүүлэн залах намууд хоорондоо ойлголцож, зөвшилцдөг байх, нэгдмэл нэг зорилго, бодлоготой байх нь хамгаас  чухал" гэдгийг онцлов.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ