Хамтлаг, дуучид ханшаа өсгөжээ
2013 оны 12 сарын 3
 Хамтлаг, дуучид ханшаа өсгөжээ
Бидний хамгийн ихээр хүсэн хүлээдэг баяруудын нэг шинэ жилийн баяр тун удахгүй болох гэж байна. Хүн бүр л шинэ жилийг сэтгэл догдлон хүлээдэг гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн дараа оноо аз жаргал, сайн сайхан зүйлүүдээр угтаж, хийж бүтээх хүсэл тэмүүллээр хөглөдөг баярын нэг бол яах аргагүй шинэ жилийн баяр билээ.  Тэгвэл шинэ жилийн баяр дөхөөд ирэхээр манай урлаг соёлынхон жинхэнээсээ “амь ордог” гэж хэлж болно. Тэдний хувьд шинэ жилийн баярын арга хэмжээнүүдэд очиж ая дуугаа өргөж, бидний хэлдгээр ёстой нэг халтуур хийж өгөх боломж гардаг. Тэгвэл тэд хэдийнээ өөрсдийн ханшаа гаргажээ.

Тухайлбал,  "Киви", "Гурван охин" хамтлаг хамгийн өндөр ханш буюу 2 сая 500 мянган төгрөгөөр дуулах бол "Алтан ураг", "Жонон", "Лемонс", "А Sound" хамтлаг 1 сая 800 мянгөн төгрөгөөр дуулах юм байна. Харин дуучдаас хамгийн үнэтэй нь "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан,  "Харанга"-ын Х.Лхагвасүрэн нар нэг дууг 2-2.5 сая төгрөгийн ханштайгаар дуулахаар болсон байна. Харин дуучин Л.Байзда, Бичүү нар хамгийн хямд үнээр дуулж байгаа юм.

                                                                              

Б.АНИР

Эх сурвалж http://www.info.mn
 Хамтлаг, дуучид ханшаа өсгөжээ
 Хамтлаг, дуучид ханшаа өсгөжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ