Гичээр маск тавихад үс түргэн ургадаг
2013 оны 12 сарын 3
Гичээр маск тавихад үс түргэн ургадаг
Хүнсний гичээр үсэнд маск тавихад их сайн үр дүнтэй гэнэ. Орос бүсгүйчүүд дээр үеэс олон төрлийн маскийг гэрийн нөхцөлд тавьдаг байжээ. Зөвхөн охид бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч үсэндээ гичээр маск тавихад үсний уналт зогсож, хуйхны цусны эргэлт сайжирснаар үс өтгөн болдог аж. Маскийг бэлтгэхэд их хялбархан юм. Дэлгүүр, эмийн санд худалддаг нунтаг гич /горчичный порошок/-ийг өндөгний шар, оливийн тос, элсэн чихэртэй хамт хутгаад л маск бэлэн болно.
Орц:
•    Хоолны хоёр халбага нунтаг гич
•    Хоолны хоёр халбага халуун ус
•    Нэг өндөгний шар
•    Хоолны хоёр халбага оливийн тос
•    Цайны хоёр халбага элсэн чихэр
Бэлтгэсэн маскаа хуйхандаа түрхээд 15-20 минутын дараа угаана. Үр дүн нь гурав, дөрвөн долоо хоногийн дараа харагдах гэнэ шүү.


О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Гичээр маск тавихад үс түргэн ургадаг
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ