Топ Д.Пүрэвсүрэн, О.Пүрэвдулам нар “Гоёл 2014” наадмаар хаагуур байв
2013 оны 12 сарын 4
Топ Д.Пүрэвсүрэн, О.Пүрэвдулам нар “Гоёл 2014” наадмаар хаагуур байв
Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл 2014” наадмын шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ өнгөрөгч Бямба гарагт СТӨ-нд болж өнгөрлөө. Тухайн жилийн шилдэг загвар өмсөгч бүсгүйг 2001 оноос эхлэн “топ” модель хэмээн өргөмжилж, энэ цолыг олгож эхэлсэн. Тэгвэл “Гоёл” наадмын “топ” –ын титэм чамгүй их хэл ам, хов жив, атаа жөтөө дагуулдаг нь нууц биш төдийгүй энэ жилийн топ моделиор загвар өмсөгч С.Ариунбилэг энэ жилийн топ моделиор тодорсон.

Түүний шагналыг анхны топ модель хатагтай Э.Одгэрэл гардуулан өгсөн юм. Харин өнгөрсөн жилийн топ О.Пүрэвдуламыг энэ наадамд ирж оролцох байх хэмээн олон хүн хүлээж байсан ч ирсэнгүй.  Ц.Мянганбаярын гэгдэх О.Пүрэвдулам болон Д.Пүрэвсүрэн нар энэ жилийн “Гоёл” наадамд хүрэлцэн ирсэнгүй. Түүнчлэн анхны топ нь ирээд байхад отгон топ нь ирсэнгүй хэмээн шүүмжлэх хүмүүс ч олон байлаа. О.Пүрэвдуламын хувьд алтны магнат Ц.Мянганбаяртай сууж, охин төрүүлсэн тухай шар хэвлэлүүдээр цацагдаад байгаа төдийгүй Солонгост байгаа гэх мэдээлэл ч гараад байгаа бол топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн хувьд нөхөр, охидын хамтаар Японыг зорихоор зэхэж суугаа ажээ. Тэрбээр Японы нэгэн томоохон агентлагтай гэрээ байгуулж, ажиллахаар болсон тул ийн эх орноосоо явахаар болсон хэмээн цахим хуудсуудаар мэдээлээд байгаа билээ.
                                                      

Б.АНИР 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ