Б.Обамагийн авга ах оргожээ
2013 оны 12 сарын 4
Б.Обамагийн авга ах оргожээ
АНУ-ын Бостон хотын шүүхээс Ерөнхийлөгч Б.Обамагийн авга ах Оньянго Обамад амьдрах эрхийн ногоон карт өгөхөөр шийдвэрлэсэн тухай Лента.ру мэдээлэв.

Ерөнхийлөгч Б.Обамагийн авга ах Оньянго Обамаг АНУ-аас албадан гаргах гэсэн боловч тэрбээр зугтаажээ. 1972 оны нэгдүгээр сард АНУ-д байх виз нь дууссан Оньянго Обама олон жилийн турш АНУ-д хууль бусаар амьдарчээ. Тэрбээр хүнсний дэлгүүрт ажиллаж, татвар төлж байсан төдийгүй байрны түрээсээ цаг тухайд төлж байсан гэнэ. Шүүх хурал дээр өмгөөлөгч нь өдгөө 69 настай Оньянго Обамаг Ерөнхийлөгч дүүгээсээ ямар ч туслалцаа аваагүйг хэлсэн аж.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ