Намын бүлэг болон ажлын хэсгүүд хуралдана
2012 оны 5 сарын 7
Намын бүлэг болон ажлын хэсгүүд хуралдана
Намын бүлгүүдийн хуралдаан өнөөдөр үдээс өмнө болохтой холбоотойгоор ажлын хэсгүүд үдээс хойш хуралдах юм.  Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "А" танхимд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд бол юм.

УИХ-ын тамгын газраас гарсан хувиарын дагуу ажлын хуралдаанаар, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "А" танхимд;

-"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд;

-Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд;

-Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн  хэрэгжилтийн байдалтай танилцах үүрэг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

-2008-2012 оны бүрэн эрхийн хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт тогтоол шийдвэрээр өгсөн үүргийн хэрэгжилттэй танилцах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "Б" танхимд;

-Жич: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулах "ХДХВ-ын халдвар ДОХ-оос сэргийлэх тухай" хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг 10.00-12.00 цагт "В" танхимд.

П.УНДРАМ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ