АНУ-ын шуудан Зул сарын илгээмжүүдийг хүргэж амжсангүй
2013 оны 12 сарын 26
АНУ-ын шуудан Зул сарын илгээмжүүдийг хүргэж амжсангүй
АНУ-ын шуудангийн үйлчилгээний томоохон компаниуд болох UPS, FedEx Зул сарын илгээмжүүдийг хүргэж амжаагүй тухай ВВС мэдээлэв.

UPS компанийн мэдэгдсэнээр Зул сараас долоо хоногийн өмнө захиалгын тоо эрс нэмэгдсэн учир хугацаанд нь хүргэж амжаагүй гэнэ. Түүнчлэн зарим мужуудад цаг агаар хэт хүйтэрсэн учраас шуудангийн үйлчилгээ удааширчээ. Тиймээс Зул сарын илгээмжүүдийг пүрэв гарагт хүргэж дуусахаар ажиллаж байгаа аж. FedEx компанийн хувьд 275 мянган илгээмжийн цөөхөн хувийг хүргэж амжаагүй юм байна. Шуудангуудаас гадна цахим дэлгүүрүүдийн хүргэлт оройтжээ.

О.СУГАР     

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ