Бангкокт босогчид галт зэвсэг хэрэглэв
2013 оны 12 сарын 26
Бангкокт босогчид галт зэвсэг хэрэглэв
Тайландын нийслэл Бангкок хотод Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа босогчид галт зэвсэг хэрэглэсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ.

Босогчид цагдаа нартай мөргөлдсөнөөс 32 хүн гэмтэж бэртсэн байна. Цагдаа нар босогчдыг галт зэвсэг хэрэглэсэн талаар хэлсэн аж. Нэг босогч толгойдоо сумны шарх авснаас биеийн байдал хүнд байгаа гэнэ. Түүнээс гадна хоёр цагдаа нулимс асгаруулагч хийнд гэмтжээ. Учир нь босогчид савтай хийг цагдаа нарын зүг шидсэн аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш үргэлжилж байгаа бослого хөдөлгөөнд таван хүн амиа алдаж, 200 орчим хүн гэмтсэн байна.


О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ