О.Батханд УИХ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга болжээ
2014 оны 1 сарын 2
 О.Батханд УИХ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга болжээ
УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга байсан Д.Энхтуяа МҮОНТ -ийн захирлаар томилогдсон билээ. Түүний оронд ажиллах хүнийг сонгон шалгаруулалтаар зарлаад байсан юм. Тэгвэл УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар "Монгол медиа групп"-ын захирал асан О.Батханд томилогджээ. Тэрбээр ажлаа хүлээж авсан бөгөөд уг албанд хэд, хэдэн хүний нэр дэвшин өрсөлдсөнөөс “Монгол медиа групп"-ын захирал асан О.Батханд шалгарчээ. Түүний хувьд "TV-9" телевизийн сэтгүүлч, "ETV" телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.  Саяхан тэрбээр   АНУ-ын Харвардын их сургуульд  мэргэжил дээшлүүлээд ирсэн  байна.


С.МАРАЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ