Н.Алтанхуягийн ээлжит шоу юу байв
2014 оны 1 сарын 6
Н.Алтанхуягийн ээлжит шоу юу байв
Манай улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг шоу хийх гэдэг үгийг хэлэх тун дуртай төдийгүй өөрөө ч бас энэ үгээ хэрэгжүүлэхдээ чадамгай нэгэн гэдгийг батлан харуулаад байгаа билээ. Тэрбээр “Утаа гурван жилийн дотор багасахгүй бол надтай яриарай. Хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн нэг хэсэг шоу хийгээд авсан. Харин саяхан ээлжит нэгэн шоугаа хийгээд авсан нь нэлээдгүй сенсааци тариад байна. Тодруулбал, 2014 оны өмнөхөн тэрбээр “Дунд сургуулийн хоёрдугаар ангийн хүүхдүүд надад захидал бичсэн байна билээ” хэмээн яриад авсан юм. Харин хүүхдүүд юу гэж бичсэнийг сонирхож үзвэл

-Та бол шилдэг хүн шүү
-Алтанхуяг ах аа би тань шиг Ерөнхий сайд болно
-Та Монгол Улсын Ерөнхийлөгч болоорой.
- Таныг Монгол Улсаа хөгжүүлсэнд баярлалаа.
-Өвчтэй хүүхдүүдийг аварсанд баярлалаа

-Бид нар таныг маш их дэмжиж байгаа шүү. Улам сайн хичээгээд бид нарт аз жаргалыг авчраарай гэх мэтчилэн дунд сургуулийн долоон настнуудын захианд өгүүлсэн байх юм. Харин дунд сургуулийн долоон настнуудын бичсэн энэхүү захидал олон хүнд таалагдсангүй. Бас зарим хүмүүс нь манай Ерөнхий сайдад үүнээс өөр хийх ажил олдохгүй байгаа юм байх даа халаглаж сууна. Гэтэл доогтой, шооч зарим нөхөд нь түүнийг элдвээр элэглэж эхлээд байгаа бол Ерөнхий сайдад ирүүлсэн энэхүү захиануудыг хараад ичих байх газраа олж ядах юм хэмээх нэгэн ч байна. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтан дээр “О.Баасанхүү гишүүн одоо шоу хийхээ болимоор юм” хэмээн хэлж байсан. Харин Ерөнхий сайдын шоу хэдий хүртэл үргэлжлэх бол...


Б.Анир 







Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ