Олон улсын морин хуурчдын наадам болно
2014 оны 1 сарын 9
Олон улсын морин хуурчдын наадам болно
Дэлхийн морин хуурчдын холбооноос зохион байгуулдаг Олон улсын морин хуурчдын наадмын тов гарчээ. Эдүгээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг наадам ирэх дөрөвдүгээр сарын 27 эхлэн тавдугаар сарын 02-ныг хүртэл Улаанбаатар хотноо болохоор болжээ. Дэлхийн өв соёлын сан болох ЮНЕСКО-д биет бус хөгжмийн зэмсгээр морин хуурыг 2002 онд Монгол Улсын нэр дээр бүртгэсэн байдаг.

Энэхүү наадам нь мэргэжлийн морин хуурчдын, сонирхогчдын уралдаан гэсэн хоёр төрлөөр болох юм. Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, АНУ, Герман, Япон зэрэг улсын мэргэжлийн болон сонирхогч морин хуурчид оролцох хүсэлт ирүүлсэн байна. Харин Монгол Улсаа төлөөлөн 200 гаруй морин хуурч оролцохоор болоод байгаа гэнэ. Наадамд оролцож буй мэргэжлийн морин хуурчид нээлтийн тоглолтод оролцож,  хамтран тоглох бол тавдугаар сарын 2-нд шилдгээр шалгарсан уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хийх юм байна.

Б.Мягмар

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ