Г.Эрдэнэбат: Мөрдөн байцаах албаны зарим хэргийг АТГ руу шилжүүлэх боломжтой
2014 оны 1 сарын 10
Г.Эрдэнэбат: Мөрдөн байцаах албаны зарим хэргийг АТГ руу шилжүүлэх боломжтой
УЕПГ-аас АТГ-аас шалгасан зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. УЕПГ-ын дэргэдэх мөрдөх албыг АТГ-тай нэгтгэнэ гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ асуудлын талаар Прокурорын газраас ямар байр суурьтай байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат хариулт өглөө. Тэрбээр “АТГ-ын Авлигатай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах хийгээд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах замаар Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны  харьяаллыг шалгадаг.

Хууль сахиулах байгууллагын ажилтнууд прокурор, шүүгчийн үйлдсэн авлигын хэргийг АТГ мөрдөн шалгах зорилгоор хэргийн харьяалалд өөрчлөлт оруулах нь ноцтой, болохгүй гэж үзэх зүйл биш. Өөрөөр хэлбэл, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны шалгадаг хэргийн ердөө 6-8 хувийн хэргийн харьяалал АТГ руу шилжих болно гэсэн үг. Тухайлбал, Цагдаагийн байгууллагаар цагдаагийн алба хаагчийн хууль бус үйл ажиллагааг шалгуулахад төвөгтэй. Харин шүүгч, прокурорын хувьд хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн гэх мэт гэмт хэргүүдийг үйлдсэн тохиолдолд боломжтой байдаг. Тийм учраас сонирхлын зөрчлийг илэрхийлэхийн тулд АТГ-ын мөрдөн байцаах алба прокурор, шүүгчийн үйлдсэн авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад Прокурорын байгууллагын зүгээс татгалзаад байх зүйл байхгүй. Харин Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, бусад хууль сахиулах албаны ажилтнууд өөрсдөө авлигын хэрэг үйлдвэл хэн шалгах вэ гэдэг асуудал байгаа юм. Энэ асуудлыг зөвөөр зохицуулаад АТГ-ын дэргэдэх мөрдөн шалгах албаны болон бусад албан тушаалтны авлигын хэргийг зохих байгууллагад нь  харьяалуулан шилжүүлж болно” хэмээсэн юм.



Б.Мягмар
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ