Зөрчилтэй сайтуудын жагсаалтыг гаргажээ
2014 оны 1 сарын 11
Зөрчилтэй сайтуудын жагсаалтыг гаргажээ
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөрчилтэй сайтуудын жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтад голдуу кино сайтууд орсон байна. Доорх сайтууд нь "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хууль болон Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тул Оюуны Өмчийн Газрын улсын байцаагчийн дүгнэлт, шийдвэрээр Монгол Улсаас хандах хандалтыг нь хаах арга хэмжээг аваад байгаа ажээ. Харин дээрх зөрчлийг арилгасан тохиолдолд Оюуны Өмчийн Газрын Улсын байцаагчийн дүгнэлт, шийдвэрээр доорх жагсаалтаас хасч хандалтыг нь нээх боломжтой аж.

Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25-р зүйлийн 25.2-т зааснаар “Интернэтийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн веб хуудсыг хаах үүрэг хүлээнэ”

Мөн 25.3-д “Энэ хуулийн 25.1, ...25.2... дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид шүүгч, улсын байцаагч энэ хуульд заасан хариуцлага ногдуулна” гэсэн байна.


Б.Ангараг






Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ