Хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлажээ
2014 оны 1 сарын 11
Хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлажээ
ҮДБЭЧ-ын Үндэсний хөгжмийн их найрал, бүрэлдэхүүнд зориулан Монголын хөгжмийн зохиолчдын дунд  хөгжмийн бүтээлийн уралдаан зарлажээ.

Тус чуулгын үндэсний их найрал хөгжмийн урын санг баяжуулах, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг олон улсад сурталчилан таниулах зорилготойгоор бүтээлийн уралдаан явуулж байгаа нь энэ аж.

Монголын хөгжмийн зохиолчдын идэвхи санаачлагыг дэмжих, бүтээн туурвих их үйлсэд дуудан үндэсний хөгжмийн их найрал, түүний төрөл бүрийн зэмсэгт зориулсан бүтээлийг уран бүтээлчдийн авъяас чадвар, хөгжимдөх сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглүүлэн, Монголын хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлийг олон улсад сурталчлах нь энэхүү уралдааны  ач холбогдол оршиж байгаа юм.  

Уралдаан хоёр үе шаттай явагдах аж. Эхний шатанд ирүүлсэн ноттой танилцаж, бүтээлийг хөгжимдөх юм. Харин хоёрдугаар шатанд ирүүлсэн бүтээлээ сонсуулахдаа клавир, партитурыг бичиж өгөх ба хөгжимчид, бүрэлдэхүүнийг өөрсдөө сонгох боломж бий гэнэ.

Энэхүү уралдааныг ҮДБЭЧ-ын уран сайхны зөвлөл, уралдаанд оролцоогүй уран бүтээлчдийн оролцоотой шүүх аж.  Шүүх бүрэлдэхүүн 25 баллаар дүгнэнэ. I шатны үнэлгээ, II шатны үнэлгээний нийлбэрээр шалгаруулах ажээ. Уралдааныг  энэ сарын нэгнээс ирэх  дөрөвдүгээр  сарын нэгнийг хүртэл зарлаж байгаа аж.  

Энэ хугацаанд уралдаанд оролцогчдын бүтээлийг хүлээж авна. Харин шалгаруулалтыг тавдугаар сарын нэгний дотор багтаан явуулж дуусгах ажээ.  Орон нутгаас оролцогчид бүтээлээ баталгаат шуудангаар ирүүлэх буюу биечлэн ирүүлж болох юм байна.



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ