Криштиану Роналду “Алтан бөмбөг” шагнал хүртлээ
2014 оны 1 сарын 14
Криштиану Роналду “Алтан бөмбөг” шагнал хүртлээ
Испанийн “Реал” багийн довтлогч, Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду “Алтан бөмбөг” шагнал хүртлээ. 2013 оны шилдэг хөлбөмбөгчид олгох “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Швейцарийн Цюрих хотноо болсон байна. Дасгалжуулагч, багийн ахлагч, сэтгүүлчдээс авсан санал асуулгаар Криштиану Роналду нь “Барселон” багийн довтлогч Лионель Месси, “Бавари” багийн хагас хамгаалагч Франк Рибери нараас илүү санал авчээ. Өнгөрсөн онд Роналду 60 тэмцээнд 69 гоол хийсэн амжилт гаргаснаас гадна “Реал” багийнхний хамтаар 200 гоол оруулсан аж. Роналду хоёр дахь “Алтан бөмбөг” шагналын эзэн болж байгаа бөгөөд 2008 онд “Манчестер Юнайтед” багийн тоглогч байхдаа шилдэг хөлбөмбөгчийн шагналыг анх хүртжээ.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ