Н.Номтойбаяр гишүүн буриад өвөг дээдсээрээ бахархав
2014 оны 1 сарын 22
Н.Номтойбаяр гишүүн буриад өвөг дээдсээрээ бахархав
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр буриад үндэсний дээлээр гоёж, буриад зон олонтойгоо хамт авахуулсан зургаа өөрийн “Твиттер” хуудаснаа нийтэлжээ. Түүний хувьд Ашабагад буюу Аж богдын буриад гэнэ лээ. Аж багад буриадууд эртнээс л төр түшилцэж явсан түүхтэй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн гуай, ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсан нар Ашабагад буюу Аж богд буриадууд байжээ.

     Тэгвэл Н.Номтойбаяр гишүүний өвөг дээдсүүд ч бас төрд үнэнчээр зүтгэж явсан хүмүүс гэсэн шүү. Дээр үед Сэлэнгийн 17-21 настай таван залууг улс төрийн хэргээр баривчлаад гянданд 10 жил хорих ялаар шийтгэж байсан гэдэг. Тэдний Н.Номтойбаяр гишүүний өвөө Т.Бямбаа юм. Тэрбээр бага сургуулийн хичээлийн эрхлэгч, орос хэлний багш байсан аж. Т.Бямбаа гуай тухайн үед маршал Х.Чойбалсан руу "Бид эх орноо гэсэн чин ариун сэтгэлээр ханддаг байсан" гэж захидал бичсэн түүхтэй. Ингээд тэдгээр залуусыг хоёр жил гянданд хорьсны эцэст суллажээ. Сүүлд Т.Бямбаа гуай Нийслэлийн намын хорооны дарга хийж байсан аж.

Түүгээр ч зогсохгүй Н.Номтойбаяр гишүүний нагац ах Н.Лхамсүрэн нь маршал Х.Чойбалсангийн орлогчоор ажиллаж байсан түүхтэй. Н.Лхамсүрэн маршал Х.Чойбалсангийн оросуудтай хийсэн уулзалтын үеэр орчуулагчаар 24 настайдаа ажиллаж байж. Уулзалтын дараа маршал Х.Чойбалсан "Тэр залууг гаргаад ир" гэж. Ингээд түүнийг маш их үнэлж,  Мал аж ахуй, тариалангийн сайдаас эхлээд өөрийнхөө залгамжлагчаар хүртэл тодруулж байсан юм байна.

Нэг ёсондоо маршал Х.Чойбалсан түүнийг маш их дэмжиж байсан аж. Түүхэн энэ үйл явдлаас харахад, маршал Х.Чойбалсан буриадуудын хөдөлмөрч, дайчин чанарыг үнэлдэг байсан нь харагдаж байна. Өдгөө тэр хүмүүсийн үргэлжлэл болгож Н.Номтойбаяр гишүүн төр түшилцэж явна. Төрийн албыг нэр төртэй хашиж явсан өвөг дээдсээрээ эрхэм гишүүн ихэд бахархдаг гэнэ лээ.

П.Эни
    

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ