АНУ сансарт “цагдаа” илгээхээр төлөвлөж байна
2014 оны 1 сарын 25
АНУ сансарт “цагдаа” илгээхээр төлөвлөж байна
АНУ-ын эрдэмтэд сансарт хэд хэдэн мини дагуул илгээхээр төлөвлөж байгаа аж. Илгээх асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа ч “сансрын цагдаа” нь дэлхий орчмын хиймэл дагуулуудыг сансрын хог хаягдлаас хамгаалах зорилготой аж. Калифорнийн Лауренс Ливермурын нэрэмжит үндэсний лабораторийн сансрын телескопийн мэргэжилтнүүд жижиг хэмжээний миний дагуулын төслийг боловсруулжээ. Тэнд тусгагдсанаар хүн төрөлхтөний сансрыг эзэмших хурд нэмэгдэж, олон зуун хиймэл дагуул дэлхий орчимд байрлаж харилцаа холбоо, судалгааны ажил гүйцэтгэж байгаа. Гэвч сансрын хог хаягдлууд хиймэл дагуулуудад аюул учруулах хэмжээнд хүрсэн тул олон улсын эрдэмтэд энэ талаар нэгдсэн арга боловсруулах шаардлагатай болжээ. Америкийн эрдэмтдийн боловсруулсан “NORAD 27006” хиймэл дагуул нь задгай сансар дахь хиймэл дагуулуудад аюул учруулах боломжтой хог хаягдлыг урьдчилан тооцоолж, түүнийг чиглэлийг өөрчлөх, устгах чадвартай гэнэ. Эх дэлхийгээс аюулын дохио, болзошгүй эрсдэлийн тооцооллыг илгээх “NORAD 27006”-гийн системийг бусад хиймэл дагуул ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Өнөө сансарт хүн төрөлхтөний бий болгосон том, жижиг нийлсэн 100 сая хог хаягдал байдаг бөгөөд тэд дэлхийгээс 700-1000 км-ийн зайтай тойрон эргэж байна. Энэ нь хиймэл дагуулуудад аюул учруулах эрсдэлтэй байна. Т.ТОМБАНДИ Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ