Ж.Ганбаатар: ”Арева” Байгаль орчны үнэлгээгүйгээр 2.7 тонн уран олборлосон
2014 оны 1 сарын 28
Ж.Ганбаатар: ”Арева” Байгаль орчны үнэлгээгүйгээр 2.7 тонн уран олборлосон
Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очоод ирсэн. Ямар зорилгоор тус нутгийг зорив?

-Улаанбадрах сумын бүх багийн хурал Нэгдүгээр сарын 22-нд болсон. Уг хурлаар өнгөрсөн жилийн хийсэн ажлаа   тайлагнаж,   ирэх   жилийн төлөвлөлтөө    ярьдаг. Уг  хурал дээр  Улаанбадрах  суманд  ураны хайгуул   хийж   байгаа “Кожеговь” компанийнхан  очиж  яриа,  таниулга хийх  гэж  байгаа  талаар  сонссон. Иргэний  нийгмийн байгууллагууд ямар зорилгоор очсон гэхээр малчид “Кожеговь”-ын талаар ямар ойлголт, бодолтой байгааг сонсохоор очсон.Гэхдээ хуралд ажиглагчаар оролцсон уу  гэхээс ямар нэгэн асуулт, хариулт  тавиагүй.  Бидний  зорилго бол  малчид  уг  асуудлыг  нэгдсэн хурлаараа хэрхэн ярих нь вэ гэдгийг битүүхэндээ тандаж судаллаа.

-Иргэний нийгмийн хэдэн байгууллагын төлөөлөл оролцсон бэ. “Арева”-гийн төлөөлөл очсон юм уу?

-“Гал үндэстэн”, Гамшгийн эсрэг үндэсний  төв,  Хуульчдын  холбоо, “Монголын  дуу  хоолой”  ТББ  зэрэг есөн байгууллагын төлөөлөл очсон. Ингээд 18.00  цагийн  үåд “Арева”компанийн Орон нутаг дахь хөгжлийн бодлогын газрын дарга Зулгэрэл, мөн хамтын ажиллагаа хариуцсан Анжела гэх зэрэг хүмүүс Улаанбадрах суманд ирсэн. Эхлээд Засаг  дарга  болон иргэний  нийгмийн  байгууллагуудын төлөөлөлтэй энгийн уулзалт хийсний дараа  малчидтай  яриа хийхийг хүссэн боловч малчид  эрс эсэргүүцсэн.  Тэнд  цугласан  дөрвөн багийн  1000  гаруй  малчин  “Арева” компанийн талаар нэг ч үг сонсохгүй гэдгээ  шууд  хэлсэн.Яагаад  гэхээр тус компани нь тухайн орон нутагт одоо хэр нь шийдээгүй асуудлыг төр захиргааны  байгууллагаар  шийдээд яваад байна. Тухайлбал, мал үхсэн асуудлыг өнөөдөр эцсийн байдлаар тодорхойлоогүй     байна.  Мөн2013  оны  долдугаар  сарын  31-нд аймгийн Иргэдийн хурлын шийдвэр гарсан.     “Арева”   компанийг   малүхсэн асуудал тодорхой болтол   үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх шийдвэр одоо хүртэл хэрэгжихгүй  “Кожоговь” компани     дураараа өрөмдлөг хийж   байгаа. Эдгээр  хууль   бус үйлдэл  нь  малчдын  эсэргүүцэлтэй тулгарахад хүргэсэн. Ингээд “Арева”   компанийн төлөөллийг малчид хурлын танхимаас хөөж гаргасан. Тэд мөн хариу үйлдэл хийж малчдад урлагийн тоглолтоор бэлэг барьсан.  Ингээд  тоглолтын  дараа буюу шөнийн 23.00 цагт малчидтай дахин уулзах гэж оролдсон ч д ахин бүтэлгүйтсэн. Малчид  “Нутгийг маань  орхиод  зайл,  Улаанбадрах бол эзэнтэй нутаг юм шүү. Ýзэн нь бид   байна.   Иргэний   нийгмийнхэн хамгаалсан,  хамгаалаагүй  эзэнтэй нутаг” хэмээн хашгирч байсан.   Тэр байтугай “Ерөнхий   сайд   ямар   ч шийдвэр гаргасан бид газар нутгаа худалдахгүй” гэж хэлсэн.

-Иргэний нийгмийн байгууллагууд үхэр үхсэн үеэс эхлээд “Арева” компанийг эсэргүүцэж ирсэн. “Кожоговь” компанийг яг ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа вэ?

-“Арева”  компанийн     үндсэн зөрчлийг  харахад  хайгуулын  үедээ технологийн  алдаа  гаргасан.  Мөн туршилтын   үйлдвэрлэл   явуулсан. Манай   улсын   хууль   тогтоомжид туршилтын    үйлдвэрлэл    явуулна гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр тэд ямар  хууль  тогтоомжыг  үндэслэж туршилтын  үйлдвэрлэл  хийсэн  бэ гэдэг  нь  анхаарал  татаад  байгаа. Хайгуулын     ангиуд     туршилтынүйлдвэрлэл   хийгээд   байвал   юу болох   вэ. “Кожеговь” туршилтын үйлдвэрлэл  хийгээд  2.7  тонн  уран гаргаж  аваад  хадгалж  байгаа  шүү дээ. Тэгэхээр туршилтын үйлдвэрлэл явуулах эрх зүйн акт гэж манай хуульд байхгүй. Иймд “Арева”-гийнхан ураныг  дураараа  олборлож  байна. Хэрвээ туршилтын олборлолт явуулж байгаа  бол  зөвхөн  лабораторийн дүгнэлт  гаргах  хэмжээний 100-400гр  зэрэг  хязгаарлагдмал  хэмжээнд олборлох ёстой. Гэтэл 2.7 тонн уран олборлочихоод хадгалж  байна. Энэ  чинь  зөвхөн  малчид  төдийгүй улс  орныг  бүхэлд  нь доромжилж байгаа хэрэг. Түүнээс гадна  “Арева” компани одоо болтол байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байхгүй байна. Одоо хийлгэж байгаа гэж хэлсэн. Мөн хамгийн  чухал  асуудал  юу  гэхээр өнөөдөр ашиглалтын лицензээ авах гээд   танилцуулж   байгаа   боловч үүнтэй  холбоотой  дэлхий  нийтийн жишиг  болсон  хаалтын  гэрээ  гэж байдаг.  Ýнэ  асуудал  “Арева”  дээр ерөөсөө  байхгүй.  Үүнд  манай  төр, засгийн  бодлого  ч  байхгүй  байна. Энэ  нь  толгой  өвдөж байгаа хүнд гэдэсний эм өгч байгаатай адил зүйл. Эсрэгээрээ  антибиотик  туршаад  ч байгаа ч юм шиг тоглоом болж байна. Тэгэхээр   малчид   энэ   эрсдэлийг ойлгоод эсэргүүцэж эхэлсэн байна.

-Тухайн бүс нутагт уран олборлосноос болж мал үхэж, өвчилж байгаа гэж эсэргүүцээд байгаа. Ямар хэлбэрээр мал хордож байна гэсэн үг вэ?

-Улаанбадрахын газар нутаг өнөөдөр  цацрагийн  хийн  хордлогобуюу тоорын хордлогод өртсөн байгаа нь илэрхий болсон байна. Яаж илэрч байна гэхээр үхсэн малын элэг, уушги өвчилсөн  байна.  Элгэнд  маш  том өөрчлөлт гарч байгааг малчид дарга, цэрэггүй бүгдэд нь үзүүлж байгаа шүү дээ.  Уушгинд  өөрчлөлт  өгч  байгаа нь  агаар  дуслын  замаар  тоорын хий ялгарч байгаагийн шинж тэмдэг ажиглагдаад  эхэлж  байна  гэсэн  үг. Усанд  селин,  хүнд  металл  байгаа гэдгийг  Засгийн  газар  баталчихсан. Гэтэл үүнтэй хамт тоорын хий гэдэг зүйл агаарт үүссэнээс малын уушги өөрчлөгдөж  байна.  Өөрөөр  хэлбэл, хүний  нүдэнд  үзэгдэж,  амтагдахгүй агаарт  тоорын  хий  үүсээд  байна. Үүсч байгаа шалтгаан нь “Кожеговь”-ийн   хоёр  хогийн   цэгээс   гадна өрөмдлөгийн цэгүүдэд агаарын хортвакуум орчин бий болоод байна гэсэн хардлага юм л даа.

-Одоогоор малын өвчлөл хэр байгаа юм бол. Хурлын үеэр малчид энэ талаар ярьсан уу?

-Малчид одоо бол маш их айдастай байна. Мал  төллөх дөхсөн энэ үед ямар төл гарах бол гэж  түгшсэн  малчид  олон  байна. Аргагүй  шүү  дээ,өмнөх  жилүүдэд
эмгэгтэй, гажигтай төл гарсан болохоор тэр байх. Зарим  малчид малаа    үхүүлэхгүйн тулд 40-60 километрт   дүрвэж   нүүсэн   байна. Д.Норсүрэн  гуайнх  гэхэд 60  гаруй километрын цаана өвөлжиж байгаа юм билээ. “Арева” сая бас л шилдэг аргаа  хэрэглэх  гэж  оролдлоо.  Юу гэхээр   америкчууд   тухайн   үедээ индиануудын  газар  нутгийг  нь  авч уран  олборлохдоо “Орон  нутгийн та  нар  энэ  үйлдвэрт  маш  өндөр цалинтай ажиллах  боломжтой” гэж тархийг нь угааж байсан. Гэтэл өнөөдөр индианууд өнөөх хог хаягдал дундаа үлдчихсэн уйлаад сууж байна. Түүн  шиг “Арева”-гийн  ажилтнууд хуралд орж ирэнгүүтээ  “Манай компанид  ажилд  орохоор  өргөдөл өгсөн хүн байна уу”. Та нарт өндөр цалингаар ажиллах давуу эрх байгаа шүү” гэж малчдын дургүйг хүргэлээ шүү дээ. Өнөөдөр туршилтаар уран олборлосон “Кожеговь”-ийн хоёрхон цооногоос    болоод    Улаанбадрах сумын Аргалант баг гамшгийн аюулд хүрчихээд байхад юу гэж тэд өндөр цалинд хууртах юм бэ. Мөн “Малчин” сэтгүүл  болон  өдөр  тутмын  зарим сонинг  Аргалант  багийн  10  гаруй малчдад тарааж байя гэж малчдаас гуйсан  байгаа юм. Малчдыг мэдээллээр  хангах  үүрэг  нь  орон нутгийн удирдлагуудын хийх  ёстой ажил биз дээ. Энэ мэтээр малчдыг урвуулах аргаа олж ядаж байна даа.

-“Кожеговь”-ийн ураны орд газар ашиглалтад орох нь хоёр улсын хооронд гэрээ байгуулснаар тодорхой боллоо. Манайд ашигтай болоод гэрээ хийсэн байлгүй дээ...


-Ер нь дэлхий нийтэд ураны үнэ унасан энэ үед олборлох биш хаах талруугаа болсон байна. Гэтэл манайд олборлохоор  зүтгэж  байгаа  гадны компанийн сэдэл юу вэ. Тэд үнэгүй технологи хэрэглэж байгаа болохоор ураны  үнэ  яаж  ч  унасан  ашигтай. Тийм   учраас   тэр   технологийнхоо танилцуулгыг  маш  дэвшилттэй  гэж ойлгуулж эхэлж байгаа нь мэдээлэл, мэдлэггүй хүмүүс дээр хийж байгаа тоглолт  юм.  Үүнийг  би  гамшгийн гэрээ   болсон   гэж   үзэж   байгаа. Нэгдүгээрт  “Арева  компани  бизнåс ухагдахуунаар хандсан. Манай улсын хуульд гадны төрийн өмчит компани 49   хүртэлх   хувь   эзэмшинэ   гэж байгаа. Манайх илүү давуу тал буюу 51  хувийг  эзэмших  заалттай.  Ýнэ зүйл  заалтын  агуулга  дээр  тоглоод манайд эзэмшүүлэх    хувьцаагаа 34  хувь  болгоод  цаана  нь  үлдсэн 66  хувиа  33,  33-гээд  34-ийн  доор харагдахаар  зохион  байгуулалттай танилцуулагдсан   боловч   яг   гэрээ хийхдээ     Японы     “Мицибуши”компанийг санхүүжүүлэгчээр оруулж ирээд  22 хувийг өгчихсөн. Тэгэхээр Монголд 34 хувь, “Арева”  44, Япон 22  хувийг эзэмшихээр болж байгаа биз. Энэ   нь   бизнес   ухагдахуун.Манайд 34 хувийг ямар ч хэл амгүй өгч  байгаа  үндсэн  шалтгаан  нь  юу гэхээр  технологи  нь  өөрөө  үнэгүй учраас  эргээд  хог  хаягдын  асуудал хөрсөндөө   үлдэнэ   гэсэн  бодол. Тэгэхээр 34  хувийн  хувьцаа  болманайд   тоглоомын   гэрээ   болсон. Гэхдээ    технологийг    зөвшөөрсөн нь  “хортой”  хахууль  байсан.  Нэгэнт газрын гүний  150-200 метрийн гүнд хүхрийн хүчил уусгаад уранаа авахад үлдэгдэл хог хаягдал нь Монголдоо л үлдэнэ. Ýнэ бодит амьдрал дээрээ цөмийн хог хаягдал шүү дээ.

-Цөмийн хог хаягдлыг олон янзаар тайлбарлах юм...

-Заавал атомын цахилгаан станцад орж шатчихаад хог хаягдал болдоггүй. Уран дамжсан бүх зүйлээ хог хаягдал болгодог. Өөрөөр хэлбэл, байгальд тайван,   зүгээр   байсан зүйлийг  “уурлуулчихаж” байна гэсэн үг. Уурласан уран хавьтсан ойртсоноо хазаж хайрч, хордуулах нь тодорхой болж байгаа юм.

-Өнгөрсөн жил тойроодүхрийн үхлийг тогтоож чадахгүй байсаар эцсийн дүндээ Засгийн газар хүнд металлын ужиг шинжтэй хордлого гэж баталсан. Үүнийг малчид эсэргүүцсэн учраас олон улсын байгууллагад шинжлүүлэхээр болсон. Тэр хариу ирсэн үү?

-Үхрийн  үхлийн  шалтгааныг тодруулахаар дээж авч  улсын Мал   эмнэлгийн   ариун цэврийн төв  лабораторит  шинжлүүлсэн. Эрдэмтдийн баг цацрагийн ужиг хордлого гэж гаргасан  боловч Засгийн  газрын  эрх ашигт нийцүүлээд  тус   эмнэлгийн   дарга Ганзориг “цацрагийн” гэдэг үгийг авч хаяад хүнд металлын ужиг хордлого гэж гаргасан. Тус хариуг будилуулсан Ганзориг дахин шинжлүүлэхээр гадагшаа авч яваад мөн л хоргүй гэж  гаргасан.  Эзэн  холбогдогч  нь тодорхой байхад аргагүй шүү дээ.

-Нэгэнт Засгийн газар ийм хариу гаргачихаад байхад иргэний нийгмийнхэн юу хүсээд байна вэ. Магадгүй улс төржиж байна гэж хараххүмүүс ч байна л даа?

-Бид   анхны  шинжилгээний дүгнэлтийг эрдэмтэн мэргэд нь дахиж сөхөөч ээ гэж хүсч байгаа. Шинжлэх ухааны  дүгнэлт  хэрэгтэй  байна.  Уг шинжилгээний    дүгнэлтийг    гаргах процесс тэр чигтээ улс төр болчихоод байна. Түүнээс   бид   улстөржөөд байгаа  юм  биш.  Иргэний  нийгмийн байгууллагууд Цөмийн    энергийн газар   болон   эрх   мэдэлтнүүдээс малчдад  үнэн  мөнийг  хэлж  өгөхийг шаардаж  байгаа.  Цөмийн  энергийн газар үүнийг хянаж чадахгүй байна.

-Усанд силений тун ихээр илэрлээ гэсэн дүгнэлт удаа дараа гарч байсан. Уг силенхаанаас гарч ирээд байна вэ?


-Силен  нь  урантай  хамт  байдаг химийн нэгдэл.Газрын    гүнээс ураныг  нь  салгаж  аваад  силенийг хог  хаягдлын  цэг  дээр  аваачаад асгачихдаг.  Тэр  нь  гүний  ус  руу нэвчээд орж байгаа юм. Ийм л энгийн логик дүгнэлт гаргасан. Үүнийг үгүй гэхгүй атлаа цацрагаас болоогүй гээд байдаг. Тэд  ураныг хөндөөгүй  бол силен байх ёстой газраа л байж байх байсан. Тэгэхэд хэн нэгэн силенийг усанд  аваачиж  хийгээд  байгаа  юм шиг яриад байдаг. Үнэхээр тийм юм бол  Ерөнхий  сайд  тагнуулынхныг Улаанбадрахад  ажиллуулаад  силен усанд  хийгээд  байгаа  нөхдүүдийг бариад   ял   шийтгэлийг   нь   өгөх хэрэгтэй шүү дээ. “Арåва”-гийн оронд дотоодын  компани  байсан  бол  аль хэдийнэ  үйл  ажиллагаа  нь  зогссон. Гадныхны   хөл   гар   болж   сурсан болохоор л Засгийн газар нь хүртэл цээжээрээ хааж байна шүү дээ.

-Сүүлийн үед цөмийн эрчим хүч гаргаж авах нь туйлын зөв гэж эрдэмтэн мэргэдгүй хэлэх болсон байна. Тухайлбал, Монголдоо л цөмийн физикийн анхдагч гэгддэг Чадраа гуай энэ сэдвээр цөөнгүй ярьж байгаа шүү дээ...

-Саяхан Цөмийн энåргийн газрын 50  жилийн  ойн  хурал  болсон.  Энэ хурал дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнөөдөр  мал  үхсэн  шалтгааныг тодруулж  чадахгүй байна. Иргэний нийгмийнхэн  уранаас  болсон  гээд давшаад  байна.Тэгэхээр  эрдэмтэн, мэргэд  минь  ураныг  хоргүй  гэдгийг хэлээд  намайг  өмөөрөөд  өгөөч  ээ” гэж индэр дээр зогсч байгаад хэлсэн. Тэгэхэд нэг ч эрдэмтэн дуугараагүй.Эрдэмтэд тэнэг биш болохоор дуугарсангүй.

Түүнчлэн    манайд цөмийг мэддэг хүн гэгддэг Чадраа гуай уг хурал дээр “Цацрагийн аюул гурван  газар  гардаг.  Хамгийн  том аюул  нь  олборлолтын  үåд  гарна. Дараа  нь  атомын  цахилгаан  станц дээр  буюу  дэлбэрч  тэсрэх  аюул. Түүний дараагийн аюул нь цөмийн хог хаягдал хадгалах, булшлах асуудал байдаг” гэж хэлсэн. Чадраа гэдэг хүн уурхайн олборлолтын  талаар  нэг  ч үг  дуугарахгүй  байгаа.  Ерөөсөө  л технологийн  асуудал  яриад байдаг.Тэр байтугай цөмийн хүн гээд байгаа атлаа мал үхсэн асуудалд ганц ч үг хэлж чадахгүй байна. Асуудал ийм л байна даа.







 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ