Барак Обама улс орынхоо талаар илтгэл тавив
2014 оны 1 сарын 29
Барак Обама улс орынхоо талаар илтгэл тавив
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдө орой Конгресст хандан улс орныхоо талаар илтгэл тавилаа.

Тэрбээр ажлын хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих болон цагаачдын талаарх бодлогыг шинэчлэх зэргийг уриалсан нь Ардчилсан намыг дэмжигчдийн сонирхлыг татан, энэ онд болох Конгрессын дунд хугацааны сонгуулийн өмнөх бэлтгэл боллоо.

Эдийн засгийн бодлогын талаар, ажлын хөлсний цагийн үнэлгээний доод хэмжээг нэмэгдүүлж, мэргэжил нэгтэй хүмүүсийн цалин хөлсийг тэгшитгэх, эдийн засгийг түргэтгэж, ажлын байрны хангамжийг сайжруулах, үйлдвэрлэх салбарыг хөгжүүлж, инновацийг урагшлуулах, цэвэр эрчим хүчийг ашиглах зэргийг Барак Обама илтгэлдээ уриалсан байна.

Харин дотоод засаглалын талаар, Конгресс дахь хоёр нам хүчээ нэгтгэн, цагаачдын талаарх бодлогын өөрчлөлтийг ахиулж, боловсролыг эрх тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлж, бизнесийн салбарыг дайчлан "Өндөр хурдтай интернэт сүлжээг сургуулиудад нэвтрүүлэх" төслийн явцыг хурдатгах хэрэгтэйг онцолсон байна.

Дипломат харилцааны талаар, яг одоо явагдаж байгаа Ираны цөмийн хэлэлцээг эвдэхгүйн тулд, хэрэв Конгресс Иранд хориг арга хэмжээ авах шинэ хуулийн төсөл баталбал түүнийг түтгэлзүүлэх болно гэдгээ Барак Обама дахин илэрхийллээ.

Барак Обама "Төлөвлөгөөний дагуу 2014 оны эцэс гэхэд бид Афганистанаас цэргээ татах болно. Гэвч тус улсын засгийн газар аюулгүй байдлын хоёр талт хэлэлцээрт гарын үсэг зурвал цөөн тооны цэргийг үргэлжлүүлэн байрлуулахад бэлэн байна" гэжээ.

Т.ТОМБАНДИ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ