Швейцар гадаадын цагаачдын тоонд хязгаар тогтооно
2014 оны 2 сарын 11
Швейцар гадаадын цагаачдын тоонд хязгаар тогтооно
Швейцарын  иргэдийн  50.4  хувь  нь  тус  улсын  цагаачлалын бодлогыг чангатгах санаачлагыг дэмжсэн санал өгчээ.   Уг саналыг тус  улсын  хэт  барууны  байр  суурьтай  Швейцарын  барууны  нам (ШБН) ард иргэдийн санал асуулгад оруулсан бөгөөд Европ холбоон дахь  “нээлттэй  хилийн  бодлого”-д  харшилж  байгаа  юм.  ШБН  нь санал  нь    гадаадын  иргэдтэй холбоотой  квотын  системд  дахин шилжиж, олон ангиллын цагаачдын хувьд хязгаарлалт тогтоосноор уг бодлогод   харшилж буй аливаа олон улсын гэрээг хэрэгсэхгүй болгоход оршиж байгаа юм. Улстөрчид  тус  улсад  жил  бүр  80  мянган  цагаач  хүлээн  авах боломжгүй  гэж  мэдэгдэж  байгаа  аж. 

ШБН-аас  найман  сая  хүн амтай Швейцар оронд гадаадын иргэдийн тоо хоёр саяд хүрсэн нь тус улсын тээвэр, боловсролын салбарт хэт их дарамт үзүүлж, швейцарчуудын ажлын байрыг булааж байна гэж хэлдэг. Швейцарт 2002 он хүртэл гадаадын иргэдийн хүн амд эзлэх хувь хэмжээ 20 хувь хүрдэггүй байсан бол өнгөрсөн оны дүнгээр  23.5 хувь буюу 1.88 саяд хүрсний 1.25 сая нь Европын холбооны орнуудаас ирсэн цагаачид байжээ. Европын комиссээс уг шийдвэрт харамсч буй тухай мэдэгдлийг өнгөрсөн ням гариг гаргажээ. Уг мэдэгдэлд “Энэ нь Европын холбоо болон  Швейцарын  хооронд  иргэд  чөлөөтэй  шилжих  зарчимд нийцэхгүй  байна”  гэжээ.  Дээрх  өөрчлөлт  нь  Европын  холбооны ажиллах хүчинд түлхүү нөлөөлөх бөгөөд Швейцарт ирэх бусад орны цагаачдын хувьд урьд нь баталсан хязгаарлалт үйлчилж байгаа юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ