“Зүүд шиг хайр”-ын гол дүрүүд 14 жилийн дараа
2014 оны 2 сарын 18
“Зүүд шиг хайр”-ын гол дүрүүд 14 жилийн дараа
“Х-ТҮЦ” продакшнаас өрх тусгаарлаж, өдгөө “Эмоци” продакшнд харьяалагдах болсон жүжигчин Г.Нарансолонгыг сүүлийн үед чадварлаг жүжигчин хэмээн үнэлэх болсон.

Хамгийн анх одоогоос 14 жилийн өмнө буюу 19 настай оюутан Г.Нарансолонго “Зүүд шиг хайр” кинонд хөдөөгийн гэнэн цайлган охины дүрд тоглосон байдаг.  Жүжигчин Г.Золбоот, Б.Эрдэнэчимэг нартай хамтран тоглосон энэ л дүр түүнийг үзэгчдэд таниулсан гэж болно. Осолд орсны дараа хайртай бүсгүй нь хаяад явахад амьдрах итгэлээ алдсан нэгэн залууг асарч сувилан, улмаар хайртай болж буй хөөрхөн охины дүрд Г.Нарансолонго ийн хувирсан байдаг.

Тэгвэл жүжигчин бүсгүй маань 14 жилийн дараа хамт кинонд тоглосон жүжигчин Г.Золбооттой хамтдаа авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа “Золбоот ахтай 14 жилийн дараа” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.

Харин 14 жилийн дараа тэр хоёрын хэн хэнийг нь огт өөрчлөгдөөгүй хэвээрээ байна хэмээн үзэгч фэнүүд нь дүгнэсэн байна лээ. Уншигч танд өөрчлөгдсөн харагдаж байна уу.

Б.Мөнхжин
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ