Марит Бьорген зургаа дахь алтан медалиа хүртэв
2014 оны 2 сарын 24
Марит Бьорген зургаа дахь алтан медалиа хүртэв
Энэ удаагийн олимпийн наадмын хамгийн гол баатруудын нэг нь яах аргагүй Норвегийн гүйлтийн цанын тамирчин Марит Бьорген болох нь тодорхой боллоо. Тэрбээр гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн хамгийн холын зай болох 30 км-ийн уралдаанд нэг цаг 11 минут 5.2 секундийн амжилтаар түрүүлж, энэ наадмын гурав, нийт карьерынхаа зургаа дахь алтан медалийг хүртлээ. Марит Бьорген Сочид скиатлон болон багийн буухиа уралдаанд тус тус түрүүлээд байсан юм. 2.5 км- ийн дундын барианд зургадугаар байрт явж байсан тэрбээр таван км-д эхний гуравт орж ирэн, улмаар түүнээс хойш тэргүүллээ алдсангүй, итгэл төгс уралдсаар алтан медалийг хүртлээ. М.Бьорген дөрвөн жилийн өмнө Ванкуверээс мөн гурван алтан медалийг хүртэж байсан удаатай.

Зөвлөлтийн гүйлтийн цанын нэрт тамирчин Райза Сметинина түүнтэй адил 10 медалийг, гэхдээ дөрвөн алтан медалийг хүртсэн байдаг бол Италийн гүйлтийн цанын тамирчин Стефаниа Белмондо хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байдаг ажээ. Энэ зайд мөнгө хүрэл медалийг мөн л Норвегийн тамирчид хүртэж, Норвегийн тамирчид ахин нэг удаа хет трик хийлээ. Лидерээс 2. секундийн дараа барианд орсон Тереза Иохауг мөнгөн медалийг хүртсэн. Тэрбээр 10 км-ийн спринт зайд хүрэл медалийн эзэн болсон билээ. Хүрэл медалийг энэ жил 32 настай Кристин Стормер Стэйра хүртсэн бөгөөд энэ нь түүний олимпийн наадмаас ганцаарчилсан төрлөөс авч буй анхны медаль нь болжээ. Энэ гурван тамирчин 2010 оны олимпоос багийн төрөлд нэг баг болон оролцож алтан медалийг хүртэж байв.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ