ОХУ, Норвегийн цаначид Олимпийн хаалтын үйл ажиллагааны үеэр медалиа гардлаа
2014 оны 2 сарын 24
ОХУ, Норвегийн цаначид Олимпийн хаалтын үйл ажиллагааны үеэр медалиа гардлаа
Өчигдөр буюу XXII удаагийн өвлийн Олимпийн хаалтын ажиллагааны үеэр зургаан тамирчин Олимпийн медалиар энгэрээ чимлээ. Энэхүү зургаан тамирчны тухайд, гурав ОХУ-ынх, нөгөө гурав нь Норвегийн тамирчин байснаараа онцлогтой.

Өчигдөр болж өнгөрсөн гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 50 км-ийн уралдаанд оролцсон ОХУ-ын гурван цаначин алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж багаараа цагаан Олимпийн эзэд болоход ихээхэн нөлөөллөө. Оросууд гурван цаначнаа “Манай гурван баатар” хэмээн өргөмжилсөн. Оросын багийн А.Легков, М.Вилигзанин, Илла Черносов нар ийнхүү дараалан барианд орж, шагналын тавцанд хамтдаа зогсож, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Ингэснээр ОХУ нутагтаа зохион байгуулсан цагаан Олимпоос 13 алт, 11 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж, цагаан Олимпийг өөрсдийн болгож чадсан юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 30 км-ийн уралдаанаас Норвегийн тамирчин Марит гурав дахь алтан медалиа хүртсэн бол удаах байрт нутаг нэгт Т.Иохаг, К.Стейра нар хурдалж медалийн тавцанд хамт зогсоцгоосон юм.


Б.Мөнхжин

Эх сурвалж http://www.info.mn
ОХУ, Норвегийн цаначид Олимпийн хаалтын үйл ажиллагааны үеэр медалиа гардлаа
ОХУ, Норвегийн цаначид Олимпийн хаалтын үйл ажиллагааны үеэр медалиа гардлаа
ОХУ, Норвегийн цаначид Олимпийн хаалтын үйл ажиллагааны үеэр медалиа гардлаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ