“Samsung Galaxy S5”-ын нээлт боллоо
2014 оны 2 сарын 25
“Samsung Galaxy S5”-ын нээлт боллоо
“Samsung” кропораци “World Mobile Congress”-т “Galaxy S5” загварынхаа нээлтийг хийлээ. “Galaxy S5” загварын тухайд өмнөх загваруудаас тэс өөр материалаар хийгдсэн бөгөөд хэрэглэгчдэд зориулсан хурууны хээ мэдрэгчтэй аж. Мөн нүүрэн талдаа мессэжний холбоо, спортын хөтөлбөр, дагаж дасгал хийхэд зориулагдсан App-ийг суулгаж өгсөн. Түүнчлэн 3GB рам, 4000 МиллАмпер зай, 16 мегапиксель камертай хийгдсэн байна.

Үүгээр ч зогсохгүй “Samsung” кропораци ус нэвтэрдэггүй “IP67” сертификатыг эзэмшдгийн хувьд энэ технологио “Galaxy S5”-д ашигласан бөгөөд зүрхний бичлэг, цусны даралт хэмжигч шинэ систем суулгажээ. Дэлгэцийн хувьд 5’1 инчийн өргөн, амьд мэт өнгө ялгаруулж, тунгалаг усны адил мэдрэмж төрүүлдэг гэдгээрээ алдартай “AMOLED” “Galaxy S5”-ын нэг хэсэг болсон гэнэ.


Б.Мөнхжин

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ