Оюутолгойн захирал асан Камерон Макрэй Монголын компанийн ерөнхийлөгчөөр томилогдлоо
2014 оны 2 сарын 27
Оюутолгойн захирал асан Камерон Макрэй Монголын компанийн ерөнхийлөгчөөр томилогдлоо
Монгол дахь "Рио тинто" компанийн захирал, Оюутолгой ХХК-ийн ерөнхий захирал асан Камерон Макрэй нь Монголын "СкайПаать Партнерс" ХХК-ийн ерөнхийлөгчөөр томилогджээ. Камерон Макрэй өмнө нь өмнөд Африк дахь "Ричардс бэй минералс"-ийн салбарын гүйцэтгэх болон ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2010 оны аравдугаар сараас Оюутолгой компанид ажиллах болсон билээ. 1986 оноос эхлэн уул уурхайн салбарт ажиллаж байгаа энэ хүн нүүрс, зэс, бриллиант зэрэг ашигт малтмалтай харьцаж иржээ.

Харин Монголын "СкайПаать Партнерс" ХХК нь зөвлөгөө, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг. Манай улсын хувьд өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурсан. Тэгвэл Камерон Макрэй нь "СкайПаать Партнерс" ХХК-ийн ерөнхийлөгчөөр томилогдсоноор Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин оруулж ирэх гүүр нь болно гэж үзэж байгаа юм байна.


Б.БӨРТЭ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ