Жүжигчин Н.Ялалт хайр дурлалаа сүйн бөгжөөр баталгаажууллаа
2014 оны 3 сарын 10
Жүжигчин Н.Ялалт хайр дурлалаа сүйн бөгжөөр баталгаажууллаа
Жүжигчин Н.Ялалт энэ сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр найз бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэжээ.

Түүний сүйт бүсгүйг Г.Мөнх-Өлзий гэдэг бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй, өдгөө Монголын сонины холбоонд ажилладаг.  Энэ нь жүжигчин залуугийн гурав дахь хамтын амьдрал бөгөөд өмнө нь хоёр ч бүсгүйтэй хамт амьдарч байсан гэдэг. Хэдэн сарын өмнөөс  жүжигчин Н.Ялалт Г.Мөнх-Өлзий хэмээх сэтгүүлч бүсгүйтэй гурав дахь амьдралаа зохиож, цахим хуудсандаа “Гэрлэсэн” хэмээн холбосон. Түүгээр ч зогсохгүй хамтдаа авахуулсан зургаа анх удаа олон нийтэд дэлгэсэн.

    Тэгвэл энэ удаа хайртай бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэж, хайр дурлалаа албан ёсоор баталгаажуулсан байна. Сэтгүүлч бүсгүй Н.Ялалтын албан ёсны хоёр дахь эхнэр болж байгаа аж. Учир нь Н.Ялалт өмнө нь  “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлантай оюутан байхдаа гэрлэж, хөөрхөн хүүгийн аав болсон ч хамт кинонд тоглосон Жанна гэх бүсгүйд сэтгэл алдран хамтын амьдралдаа цэг тавьсан гэдэг.  Ингээд Жанна гэх бүсгүйтэй хамтран амьдарч байсан ч албан ёсоор гэрлээгүй аж.
   
Харин одоо л нэг жинхэнэ хайртайгаа учирсан тэрбээр хайртай бүсгүйгээ алдахыг хүсэхгүй байгаа бөгөөд хос бөгжөө хаа сайгүй зүүх болжээ.

Г.Туул

Эх сурвалж http://www.info.mn
Жүжигчин Н.Ялалт хайр дурлалаа сүйн бөгжөөр баталгаажууллаа
Жүжигчин Н.Ялалт хайр дурлалаа сүйн бөгжөөр баталгаажууллаа
Жүжигчин Н.Ялалт хайр дурлалаа сүйн бөгжөөр баталгаажууллаа
Жүжигчин Н.Ялалт хайр дурлалаа сүйн бөгжөөр баталгаажууллаа
Жүжигчин Н.Ялалт хайр дурлалаа сүйн бөгжөөр баталгаажууллаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ