Эрүүл зөв хооллолтын нэр барьсан эцэс төгсгөлгүй луйвар
2014 оны 3 сарын 17
 Эрүүл зөв хооллолтын нэр барьсан эцэс төгсгөлгүй луйвар
Хүүхнүүд ихэвчлэн хурдан хугацаанд жингээ хасах сонирхолтой байдаг. Яг энэ сэтгэл зүйг чадмагаар овжин ашигласан хүмүүсийн санаачилгаар биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүн буюу БАД бий болсон аж. БАД-ыг эм адилаар хэрэглэх нь маш аюултай зүйл юм. Эдгээрийг ууж туршиж үзсэнээр хурдан хугацаанд биед гарсан өөрчлөлтүүдэд итгэн улмаар ямар ч хяналтгүйгээр БАД буюу биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрэглэснээр түүнээс хамааралтай болдог байна. Өөрөөр хэлбэл, БАД-д донтдог бөгөөд цаашдаа өөр хоорондоо үл зохицолдох элдэв эм бэлдмэлүүдийг хольж их хэмжээгээр хэрэг¬лэснээр бие организмаа хордуулж эхэлдэг. Шинжлэх ухаан, эмнэлэгт үл итгэх байдал нь иймэрхүү БАД мэтийн зүйл рүү хүмүүсийг түлхдэг. Ингээд БАД-ыг түлхүү хэрэглэснээр ямар нэг өвчнөө хүндрүүлсэн тохиолдол бүр ч их байдаг байна. БАД-ыг зөвхөн турахын тулд хэрэглэнэ гэдэг нь угаасаа буруу юм. Ялангуяа Орост үйлдвэрлэсэн ихэнх бэлдмэлүүд нь хаяг шошгон дээр бичсэн орц нормтой ихэвчлэн таардаггүй. Хэрэглэх тун  нь ч гэсэн хэрэглэх ёстой хэмжээнээс илүү, аюултай байдалд орохоор бичсэн байдаг. Ийм болохоор л БАД нь  эцсийн бүлэгт хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм. БАД-ыг яг албан ёсны эм эмчилгээний бүтээгдэхүүн гэж үздэггүй, зүгээр л хүнсний нэмэлт тэжээл гэдэг болохоор ямар нэгэн лабораторийн болон клиник туршилтанд оруул¬алгүй иржээ. Ийм учраас одоо болтол сөрөг эерэг талыг нь яв цав тодорхойлох аргагүй ч маш олон тохиолдолд  хүмүүсийн биед сөрөг нөлөө  үзүүлсэн баримтууд байдаг. БАД-ын жинхэнэ орц бүтцэнд ямар элемент бодис ордог нь тодорхойгүй хаяг шошгонд ихэвчлэн худал бичсэн байдаг аж.

Судалгаанаас үзвэл, БАД-ыг бүрдүүлдэг орц найрлаганд олон янзын хортой бодис байдаг. Гэвч энэ тухай үйлдвэрлэгчид мэдэж байгаа хэрнээ ашиг орлогоо бодоод худалдаанд гаргахдаа энэ талаар ам нээдэггүй. Гагцхүү худал хуурмаг рекламаар хүмүүсийн тархийг угааж ид шидтэй сайн сайхан эдгээгч, анагаах ухааны шинж чанартай бэлдмэл гэж хэрэглэгчдэд тунхаглана. Үүний ачаар тэд сансарын гэмээр орлогыг олдог. Тэдэнд мөнгө чухал уу гэхээс ард иргэдийн эрүүл мэндийн даанч юман чинээ бодохгүй. Одоогоор “Herbalife”-ийн хэрэглэгчдийн ихэнх хувийг анх рекламаар яаж хэрхэн турдаг, өвчнөөсөө ангижирсэн зэргийг сонсонгуутаа, эсвэл найз нөхдийнхөө ятгалгаар ирсэн хүмүүс эзэлдэг байна. Нэг үгээр хэлбэл, тэд хүмүүсийг мунхруулан авчирч, бизнесээ өргөжүүлэхдээ л гойд анхаарснаас бус ямар бэлдмэл уулгах гэж буй талаараа “Herbаlife”-ийн багш нар гэх авгай нар нарийн тайлбарладаггүй. Манай монголчууд дээр үеэсээ ургамлын гаралтай эм тан хэрэглэж байсан мухар сүсгийг тэд гаргууд ашигладаг.  Тэдний үгэнд орсон хэрэглэгч нар ургамлын гаралтай цай, коктейль гэхээр  тус болдоггүй юм аа гэхэд хор болохгүй гэж сохроор итгэн эмчийн зөвлөгөөгүй хэрэглэдэг. Гэвч энэ нь харин ч сөрөг нөлөөтэй. Хүний биед хор уршиг үзүүлэх нөлөө өөрөө байгалийн ч бай синтетик гаралтай ч бай эмийн ургамал нь адилхан байдаг. Зарим ургамлын хэмжээ хязгааргүй дураараа уувал нөхөж болшгүй гарз хохирол учруулдгийг уламжлалт анагаах ухаантай улс байсныхаа хувьд бид мэднэ. 

Жишээ нь,   жингээ хасахын  тулд хэрэглэхэд өндөр нөлөө үзүүлдэг зүйлүүд байгальд олон байдаг. Зөгийн бал, алимны хүчил, жимсний тараг, сармис, таана гэх мэт. Ер нь аливаа эм бэлдмэлийг хэрэглэж бие махбодио эрүүлжүүлж турах хүсэлтэй бол түүний тунг тааруулж зөв зохистой хэрэглэж өөрт үзүүлж байгаа нөлөөллийг маш анхааралтай хянаж байх явдал юм. Эс тэгвээс эрүүлжих биш эрүүл биеэ хордуулаад өнгөрнө гэсэн үг. Энэ бүхнээс “Herbalife”-ийн бүтээгдэх-үү¬нүүдийг  авч үзье. Тэр тусмаа хурдан хугацаанд тураадаг бүтээгдэхүүнүүд нь хүний биед асар хортой болох нь зарим судалгаагаар тогтоогджээ.  “Herbalife”-ийн багш нар тураах хөтөлбөрийг танилцуулахдаа маш хурдан хугацаанд тураахаас гадна эв эрүүл болгоно гэдэг.  Уг хөтөлбөрт ордог “Формула-1” нь Protein drink mix уургийн коктейль нь өдөр тутмын  хоол тэжээлийг орлох бөгөөд, энэхүү ундаа нь уураг болон 18 төрлийн амин хүчил маш бага калори, өөх тосны бүтэцтэй хэмээн танил¬цуулдаг. Харин ”Формула-2” нь хүний биед шаардлагатай хоол тэжээлийн бүх элементүүдийг агуулсан ургамлын ханд болон мультвитаминууд, эрдэс давс бүхий  бодис агуулдаг. “Формула-3” буюу энэхүү идэвхит бэлдмэлд организмын эд эсийн түвшинд  нөлөөлөх чадвар бүхий эрдэс витаминууд бий. Харин өргөжүүлсөн хөтөлбөр гэгчид нь үндсэн хоёр хөтөлбөрийн бэлдмэл дээр нэмэлт эм болох “Терможетикс” цай өгдөг. Эдгээр нь хүний биеийн энергийг тогтворжуулж, хоолны дур зуршлыг хянах, мөн илүүдэл өөх тосыг биеэс шахаж гаргах үйлчилгээтэй гэх боловч үнэн хэрэг дээрээ хүний биед асар хортой аж. Хэдхэн сарын өмнө Оросын сэтгүүлч О.Занкина “Загасны болон загасчны тор” гэсэн сүлжээний бизнес хийдэг хүмүүст зориулсан нийтлэл бичжээ.

 Энэхүү нийтлэл нь сүлжээчдээс багагүй шүүмж¬лэл хүртсэний ихэнх нь алдарт “Herbalife”-ийн сүлжээчид байв. Ингэж их эмзэглэсэн нь сэтгүүлч О.Занкинагийн тэдний булхайг илрүүлэх дурыг улам бүр өдөөж сүлжээний бизнест ман¬лайлагч  “Herbalife international” брэндийг судлахад хүргэжээ.  Өнөөдөр энэ худалдааны брэндийг Орост төдийгүй дэлхий дээр мэдэхгүй хүн байхгүй. Хэрвээ интернэтээр “Herbalife”ийн тухай хайвал олон сайтад үнэн мөн царайг нь илчилсэн материал дүүрэн байна. Яг үнэндээ “Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүдэд ямар ч эмчлэх үйлчилгээ байхгүй. Эм эмичлгээний ямар ч  ойлголтгүй хүмүүсийн ажил. “Herbalife”-ийг хэрэглэснээр яаж хохирсон хэрэглэгч нарын гомдол дүүрэн байна.  Бараг бүх хохирогчид нэг дүгнэлтэнд хүрч байгаа нь сонирхолтой.  Нэгд, эдгээр бүтээгдэхүүнүүд нь хүний биед ашиг тус байхгүй, харин ч бүр хортой. Хоёрт,  “Herbalife”-ийн бүтээг¬дэхүүнд амфетамин гэдэг бодисын солилцоог хурдасгаж хүнийг дасамхай болголог бодис агуулдаг. Дашрамд сонирхуулахад, энэ бодисыг ДЭМБ-аас ямарваа нэгэн эм тариа болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хийхийг бараг арваад жилийн өмнө хориглосон ч  “Herbalife”-ийнхан өнөөг хүртэл бүтээг¬дэхүүндээ хийсээр байгаа. Гуравдугаарт, эрүүл мэндийн холбогдох байг¬ууллага болон шинжлэх ухааны үндэстэй ямар ч судалгаа шинжилгээ туршилт хийгээгүй, дөрөвт, энэхүү компани нь өөрийн бүтээгдэхүүнээ Хятад, Түвдийн уламжлалт ангаах ухаантай уялдаа холбоо үүсэл гаралтай гэдэг боловч хятадууд үүнийг нь эрс үгүйсгэдэг.

Тавдугаарт, “Herbalife” компанийн зохион байгуулалт нь сүлжээний худалдааны зарчмаар ажилладаг. Ийм олон булхай луйвар илэрч байгаа учир хөгжингүй орнууд эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзахыг ард түмэндээ уриалж, зарим улс бүр хориг тавьсан аж. Гэтэл буурай хөгжилтэй орнуудын мэдлэг мэдээлэл хомс байгааг  далимдуулан ихээхэн хэмжээ¬гээр оруулж ирж, ард түмэнд нь шахдаг бизнес газар аваад байгаагийн нэг нь манай улс болоод байна.  Бага наснаасаа хууль бусаар хар тамхи дамлаж өдрийн хоолныхоо  мөнгийг олдог байсан  анагаах ухааны ямар ч боловсролгүй  Марк Хьюз гэдэг наймаачин энэхүү компанийг үүсгэн байгуулсан. Өөрөө бүтээг¬дэхүүнээ  байнга хэрэглэсээр донтож, тун хэтрүүлэн хэрэглэснээр 44 настайдаа цэл залуугаараа үхсэн. Энэмэтчилэн “Herbalife” компанийн бүтээгдэхүүний талаар сөрөг мэдээлэл гарч хохирлын баримт бүхэл бүтэн жагсаалт болсон ч  түүний сүлжээ болон тархалт буурахгүй байна. Яагаад ийм дүгнэлтэд хүрч байна вэ гэвэл “Herbalife” нь өдрөөс өдөрт хүмүүсийн биед сөргөөр нөлөөлж, бүтээгдэ¬хүүн¬дээ хамааралтай болгож, эд эсийг нь хордуулж байгаа үйл явц нь хүмүүсийн дунд тахал адил тархаж байна. Ийнхүү бусдын эрүүл мэндээр халаасаа зузаалж байгаа тус компани хэрхэн аалзны тор адил дэлхийд  дэлхийд тархсныг сонирхуулъя.

“Herbalife” нь 24 жил тасралтгүй ажиллаж байгаа маш том сүлжээний компани бөгөөд хийсэн бүтээгдэхүүнээ  хүний хоол тэжээлийг  зохицуулах амьд¬ралыг хэвшүүлэгч шидэт  зүйл гэж тунхагладаг. Уг бүтээг¬дэхүүнээ сүл¬жээгээрээ сая гаруй албан ёсны төлөөлөг¬чөөрөө дэлхийн 60 гаруй оронд зардаг. Гол зорилго нь удаан хугацаанд шийдэгдэх асуудал буюу таргалалтаас сэргийлэн жин хасах хижээл насныханд зориулан залуужуулах эрүүлжүүлэхэд чиглэдэг. 2002 онд  компани  1.8 тэрбум долларын бүтээгдэхүүн зарсан гээд бод.  Энэ бүхнийг “Herbalife”-ийн охин  компани болох Whitheng end Co LLC” ба “Golden cate capital inc” дамжуулан гүйцэтгэсэн байна.  Уг компанид анагаахын шинжлэх ухааны зөвлөл байдаг. Зөвлөлд өдий төдий нэртэй эрдэмтэд эмч нар ажиллаж олон арван бэлдмэлийг туршдаг гэж ярьдаг. Удирдах зөвлөлд анагаах ухааны доктор Давид Хебер  багтдаг бөгөөд Лос-Анжелосын их сургуулийн дэргэдэх Хүнс тэжээлийг судлах төвийн захирал. Түүний удирддаг эсийн молекул судалгааны төвийн лабортарийг үүсгэн байгуулахад “Herbalife” компани дэмжлдэг үзүүлж байжээ.

Нэг ёсондоо “Herbalife” түүний эрдэм шинжилгээний ажилд  дэмжлэг үзүүлэх нэрээр хахууль өгч, түүнийхээ оронд өөрсдийн бүтээгдэхүүнээ Давидаар сурталчлуулж, харилцан ашигтай ажилладаг байжээ. Эцсийн дүндээ, тэд хоёулаа “Herbalife”-ийн бүтээгдэхүүн төгс  шалгарсан  хүний биед гойд сайн биш гэдгийг хэн хэн нь мэдэж байсан юм. ХХI зуунд сансрын хурдаар хөгжсөн анагаах ухаан нэгэнтээ “Эрүүл мэндэд хор хөнөөлгүй турах арга нь одоохондоо гагцхүү биеийн тамир, спорт юм” гэдгийг дэлхий нийтэд анхааруулсан гэдгийг сануулахыг хүслээ. Гэхдээ Кока кола байнга ууж, хот дог, чейзбургер идэж, өөх тостой хоолыг хамаа замбараагүй донтон хэрэглээрэй хэмээн сурталчлан, зөв хооллохыг эсэргүүцсэн хэрэг биш шүү. Ямар нэгэн эм бэлдмэл, БАД нь хүний бие махбодид хортой гэдгийг хүргэхийг хүссэн минь энэ. Архаг архичин хүн архиа уусаар яваад хурдан үхэх үү, уухгүй амьд үлдэх үү гэдэг нь тэр хүний л сонголт. Түүнтэй адилхан хуруу хумсаа хуйхлан байж олсон хамаг мөнгөөрөө “Herbalifе”-ийг эрүүл биен дээрээ туршиж үзэх үү, эсвэл татгалзах уу гэдэг нь бас л таны сонголт.
 

Төлбөртэй нийтлэв

Н.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ