Хариу тоглолтод “Челси” хожиж, дараагийн шатанд шалгарлаа
2014 оны 3 сарын 19
Хариу тоглолтод “Челси” хожиж, дараагийн шатанд шалгарлаа
Аваргуудын лигийн хасагдах шатны урьдчилсан тоглолт өчигдөр үргэлжилж, Туркт эвийн гэрээ байгуулаад байсан “Галатсарай”, “Челси” баг “Стэмфорд Бридж” цэнгэлдэхэд хариу тоглолтоо хийлээ.

Улмаар Самуэль Это тоглолтын дөрвөн минутад анхны гоолыг оруулсан бол  Гэри Кэхилл хоёр дахь гоолыг оруулснаар энэ удаагийн тоглолт “Челси”-гийн ялалтаар өндөрлөсөн юм.  Ийнхүү “Цэнхэрүүд” дараагийн шатны эрхээ авч чадлаа. Энэхүү тоглолтод Дидье Дрогба өмнө нь эзэн нь байсан цэнгэлдэхдээ  өөрийн хуучин багийн эсрэг тоглосон нь хамгийн анхаарал татсан үйл явдал байлаа. Түүнийг хуучин талбайдаа нэр төрийн гоолоо орууулаад буцах байх хэмээн хөл бөмбөгийн фанатууд таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй.

Сонирхуулахад “Челси” 2005/2006 - 2011/2012 оны хооронд Аваргуудын лигийн 1/8 шигшээд зөвхөн ганц удаа л дараагийн шатанд шалгараагүй байна.  “Челси” яг одоогоор 1/4 шигшээд түүхэндээ  найман удаа шалгарсан бол “Галатсарай” клуб Английн багуудтай зочилж тоглосон найман тоглолтоос нэг ч хожил аваагүй бөгөөд таван хожигдол,  гурван тэнцээтэй байгаа аж.


Б.Туул

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ