Монгол эрчүүд зургаан сая вонн төлж бэлэг эрхтэний мэс ажилд дугаарлаж байна
2014 оны 3 сарын 20
Монгол эрчүүд зургаан сая вонн төлж бэлэг  эрхтэний мэс ажилд дугаарлаж байна
“Бурханы бүтээлд ч гэсэн бяцхан засвар хэрэгтэй” гэсэн үг бий. Сүүлийн үед гоо сайхны мэс ажилбар монголд хүчээ авч, охид хүүхнүүд нүдэндээ давхраа суулгуулж, арьсаа татуулж, уруул хамраа янзлуулж, мэс засалчдын хүчээр “дахин төрдөг” болоод байгаа. Дан ганц охид хүүхнүүд ч бус эрчүүд ч  бас гоо сайхны хагалгааг тун их сонирхдог болсон. Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нар нүдэндээ давхраа хийлгэж, унжсан арьсаа татуулсан нь олон эрчүүдэд зориг нэмж, сорив арилгуулж, арьс нөхүүлэхээс эхлээд хамар уруул, чихэндээ гоо сайхны мэс ажилбар хийлгэх хүмүүс олширсон. Харин сүүлийн үед эрчүүдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа зүйл бол бэлэг эрхтэн томруулах, уртасгах мэс ажилбар гэнэ. Монголд энэ төрлийн мэс ажилбарыг “Тод каннам” нэртэй Солонгосын хөрөнгө оруулалттай гоо сайхны мэс заслын эмнэлэгт хийж эхэлжээ. Эрэгтэйчүүдийн мөрөөдлийг биелүүлэх энэ мэс ажилбарыг Солонгос улсад эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэний пластик мэс заслыг анхлан үндэслэгчдийн нэг ба “АНУ-ын бэлэг эрхтэний пластик мэс засалч эмч нарын академ”, Европын холбооны “Эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэний мэс заслын академ”-ийн албан ёсны гишүүн бөгөөд энэхүү салбартаа дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эмч ирж хийдэг гэсэн мэдээллийг тус эмнэлгээс өгч байгаа юм.

Тус эмнэлэг эрэгтэйчүүдэд үзүүлэх энэ үйлчилгээгээ эрэгтэйчүүдийн бэлгийн гоо сайхны мэс заслууд гэж нэрлэжээ. Бэлэг эрхтэн томруулах мэс засалд  шодойг нийтэд нь бүдүүрүүлэх мэс засал, уртасгах мэс засал ба тээрхий буюу шодойн толгой хэсгийг томруулах гэсэн үндсэн гурван төрлийн мэс заслыг багтаан ойлгож болох гэнэ. Бэлэг эрхтэн томруулах хагалгаан нь орлуулагч эдийг шодойн эх бие хэсэгт хийж өгөх замаар хэлбэр хэмжээний хувьд томруулж, бүдүүн болгодог аж. Шодойг бүдүүн болгох мэс засалд тухайн хүний өөрийнх нь арьс мах болон өөх, сэбиоюү/тариа/, юүнипэд зэрэг хиймэл орлуулагч эдүүдийг ашиглаж байгаа аж. Өөрийнх нь арьс ба махыг ашиглан шодойнд суулгах аргын хувьд суулгах махыг өгзөгний хэсгээс авдаг юм байна.

Үүнээс гадна аллудом буюу хиймэл мах ашиглах аргыг ч Монголд нэвтрүүлж эхлээд байгаа аж. “Аллудом” гэдэг нь жинхэнэ хүний махаар бүтээсэн бэлдмэл бөгөөд Америкийн FDA-ийн магадлан итгэмжлэлтэй.  Канад, Америк,  Европын олон орнуудад  өргөнөөр ашиглаж байгаа  бүтээгдэхүүн аж. “Аллудом” нь суулгасны дараа зургаан  сарын хугацаанд  судас болон бусад мэдрэлийн эсүүд урган гүйцэж тухайн хүний биеийн нэгэн хэсэг болон хувирдаг гэнэ. Үүнээс гадна Био мах буюу “Bio Dermes”-ийг ашигласан мэс заслыг Тод каннам эмнэлэгт хийж байна. “Аллудом”-той төстэй боловч суулгасан даруйд таны арьс мах адил уян зөөлөн мэдрэмжийг төрүүлэх байдлаараа ямар ч материалыг дагуулахгүй юм. Энэхүү орлуулагч эд нь огт эргэн шингэж устдаггүй ба 100 хувь таны арьс мах болон үлддэг давуу талтай  гэнэ. Бэлэг эрхтэн томруулахаас гадна тус эмнэлэг Шодойн толгой хэсэг буюу тээрхий томруулах мэс ажилбар хийж эхэлжээ.  Тээрхий томруулах мэс засалд ихэвчилэн хэлбэр оруулагч бэлдмэлийг арьсны доод талд шахах аргыг өргөн ашиглаж байна. Үүнээс гадна тус эмнэлэг хурдан дур тавилтыг бууруулах мэс ажилбар ч хийж байгаа аж.



С.АНИРЛАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ