“Номин”-гийн Ш.Баярсайхан ажилчдаа өрөнд оруулдаг
2014 оны 3 сарын 24
“Номин”-гийн Ш.Баярсайхан ажилчдаа өрөнд оруулдаг
“Номин” их дэлгүүрт ажилд ороход амар гарахад хэцүү гэдэг үнэн аж. Бизнесмэн Ш.Баярсайханы мэргэн удирдлага ухаалаг менежмэнт нь ажилчдаа өрөөр багалзуурдаж, үүрдийн “боол” болгох зорилготой гэнэ. Их дэлгүүрийн гэгдэх төв “Номин”-гийн ажилтнуудын нэгдүгээр сарын нийт өр 19 сая төгрөг гэж гарсан гэнэ. Үүнийг зохион байгуулагчаас эхлүүлээд нярав, худалдагч, ачигч нарт хуваахад нэг хүнд 200-300 мянган төгрөгийн өр ногдоно. Тэгвэл өмнөх сарын өр гэж бий. Нэг ажилтан ганц сар ажиллахад 300 орчим төгрөгийн өрөнд автоматаар унадаг. 1.5-2 сая төгрөгийн өртэй нярав худалдагч захаасаа бий.

Сард цалингаас нь 120-160 мянган суутгах тул гар дээрээ 200 мянган орчим төгрөг л авдаг. Өнгөрсөн сард 3-р хорооллын “Номин”-д “өр барагдуулах сарын аян” явагдаад хуу суутгасан тул цалин авсан хүн гэж гарсангүйд ажилчид бараг үймээн дэгдэх шахсаныг арай гэж даржээ. Цалингийнхаа 40-50 хувийг сар бүр өрөнд өгдөг тул ажлаасаа гарах хүсэлтэй хүн олон ч бүгд бичиг баримтаа барьцаалуулснаас гадна нийт өрийг нэгтгээд 2-3 сая төгрөг нэхэж, шүүх цагдаагаар айлгадаг. Ш.Баярсайхан нь салбарын эрхлэгч, зохион байгуулагч нараасаа өр гэж авдаггүй агаад тэднийгээ ажилчдынхаа эсрэг турхирдаг. Өнөөдүүл нь ажилчдаа хулгай хийсэн гэж хавтгайруулан загнадаг гэнэ. Талхны хулгай хийгээгүй хүн ийнхүү сарын эцэст бөөн өрөнд унаж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болдог байна. Ийнхүү “Компанийн удирдлага нь зориуд биднийг өрөнд унагада”г хэмээн ажилчид нь хардаж байна. Өр яагаад гарсан талаархи нарийн тооцоог хэн ч хэзээ ч үзүүлж байгаагүй шууд л сар бүр 200-300 мянган төгрөгийн өр нэмээд л яваад байдгийг ҮЭ анхаарах цаг болжээ. Хэрвээ энэ янзаараа үргэлжилбэл удахгүй “Номин”-д том хэрэг мандах дарь аль хэдийнэ асаад эхэлжээ.




С.АНИРЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ