Тендер будилуулагчдыг төрөөс зайлуулж эхэллээ
2014 оны 4 сарын 1
Тендер будилуулагчдыг төрөөс зайлуулж эхэллээ
Төсвийн байнгын хороогоор хөрөнгө оруулалтыг нь царцаасан барилгуудыг цэгцлэх асуудлыг хөндөхөд хэн хэнгүй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тэр байтугай УИХ-ын дарга З.Энхболд “Энэ асуудалд шишүүд УИХ өөрөө буруутай гэж ярьж байгаатай би санал нийлэхгүй байна. Зураг төсөлтэй барилгад хөрөнгө хуваарилах энэ бүх хууль одоо ч гэсэн мөрдөгдөж байгаа. Харин одоо хэрэгжиж байгаа хууль, журмыг зөрчсөн хүмүүсийг яах вэ гэдэг асуудал бий. 2006 онд 68 хувийн татвар гарснаас хойш санхүүгийн сахилга бат хэрэгжихээ больсон. Засгийн газрын хүссэн мөнгийг УИХ өгдөг байсан. Энэ хэсэгт УИХ өөрөө буруутай. Анх удаа шинэ УИХ энэ буруу практикаас татгалзаж байгаа. Өмнөх УИХ-ууд тендер зарладаг, хууль зөрчдөг хүмүүс, барилга захиалгын товчооны хууль зөрчигчид, барилга баригдаж байх хооронд сайд нар нь 600 хүүхдийн сургуулийн тоог 900 болгож өөрчилдөг. Тэр мөнгийг нь УИХ асуулгүйгээр баталж өгдөг энэ бүх зүйлээс гажуудал үүссэн. Энэ асуудалд цэг тавих нь болсон. Одоо буруутай хүмүүст бүгдэд нь таарсан арга хэмжээ авах ёстой. 

Байнга хугацаа хоцроож байсан барилгын компаниуд хар жагсаалтад орж, дахиж ажил авах эрхгүй болох ёстой. Зураг төсвийн магадлан хийж, Ц.Дашдорж, Х.Баттулга сайдын тушаалаар халхавчилж, төсөвт өртгийг 2-3 дахин нэмсэн зураг төсөв зохидог хүмүүс энэ эрхээсээ хасуулж, улс энэ хүмүүст ажил өгөхгүй байх хэрэгтэй. Тендер шалгаруулахад нэг барилгыг гурван компанид хувааж өгсөн тендер будилуулагч бүх хүн төрийн албанаас зайлах ёстой. Тиймээс цэг тавина гэдгийг энэ мэтээр ойлгож байгаа. Одоо минийх гэдгээр харж үзэх асуудал байхгүй. Алдаа гаргасан хүн болгонд таарах хариуцлагыг өгөх хэрэгтэй. Энэ асуудал 2010 оноос эхэлсэн ажил биш. 2006 оноос эхэллээ тавьсан. Одоо тендерүүдийг шинэ зарчмаар явуулна” хэмээн зарим нэгнийг нь айлгасан үг хэлж байсан нь саяхан. 

Харин төрийн ажил шударга явах зарчмаар тендер будилуулагчдыг зайлуулж эхэлжээ. Учир нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нэр бүхий 27 аж ахуйн нэгжийг гурван жилийн хугацаагаар худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй болсон байна.  Эдгээр аж ахуйн нэгжүүд нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн зөрчил гаргаж, Сангийн сайдын 2014 оны 49 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгааруулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан байжээ. Тиймээс цаашид гэрээний үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг энэхүү жагсаалтад оруулахаар Сангийн яамны улсын байцаагчид ажиллаж байгаа юм байна. Мөн нийслэлийн Засаг даргын тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан аж ахуйн нэгжийг худалдан авах ажиллагаанд оролцуулсан мэргэжлийн байгууллага, сонгон шалгаруулсан Үнэлгээний хороо,  гэрээ байгуулсан захиалагчийн хяналт тавих үүрэгтэй бүх л субьектэд хариуцлага тооцон, олон нийтэд зарлах ажлыг зохион байгуулахаар захирамж гарсан юм.  Нэг ёсондоо задарсан компаниудыг цэгцэлж, энэ асуудалд цэг тавих ажлыг яаравчлан хэрэгжүүлсэн нь  энэ бололтой. Нөгөөтэйгүүр УИХ-ын даргын үг ч олныг цочролд оруулснаар ажлыг ажил шиг хийж байгаа дүр зураг үүгээр илэрхийлэгдэж байх шиг 






С.БАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив