Шүүгч болох эрхээ боомилуулсан хуульчид ажил хаяж магадгүй нь
2014 оны 4 сарын 2
Шүүгч болох эрхээ боомилуулсан хуульчид ажил хаяж магадгүй нь
Х.Тэмүүжин сайдын шүүхийн шинэчлэл хуулийн байгууллагуудыг бужигнуулж эхлээд байна. Эхлээд ч гэж дээ оны өмнөөс л бужигнаж эхэлсэн.  Шинээр батлагдсан хууль, дагаж мөрдөх журмын дагуу гэсэн шинэчлэл өөрчлөлт хуулийн байгууллагуудад хэрэгжиж эхэлснээс хойш хаана хаанаа ойлголцлын зөрүү бишгүй гарсан ч хууль, сайд хоёроор далайлган хэдэнтээ хаацайлсаар өдий хүрсэн  талаар ч эх сурвалж  хэлдэг.  Үүний нэг нь  Шүүхийн тухай багц хуультай холбоотой. Бүр тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр батлан мөрдөж эхэлсэнтэй холбоотой багагүй маргаан дэгдээд байна. Маргаан даамжирсаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг эргэж харах нөхцөл ч үүсч магадгүй байна. Ямартай ч Үндсэн хуулийн Цэцэд шүүгчийн сонгон шалгаруулалтаас 300 гаруй хүнийг хасч дөнгөсөн зүйл заалтын талаар иргэний гомдол очоод байгаа юм байна. Энэ  маргааны учиг ШЕЗ-өөс 70 шүүгчийн сул орон тоо байгааг зарлахтай зэрэгцэн зах зухаасаа ил болж эхэлсэн. Тус газраас анхан болон давж заалдах шатанд 70 шүүгчийн орон тоо байна хэмээн зарлахад 492 хуульч материалаа хүргүүлж шалгалтад орох хүсэлтээ  илэрхийлсэн байдаг. Гэтэл  ШЕЗ  тэдний дөнгөж 136-д нь л боломж олгосон юм. Улмаар шүүгчийн сонгон шалгаруулалтын эхний шалгалт өчигдөр  /уржигдар/ болж өндөрлөсөн. 

Хамгийн сонирхолтой нь  шүүгч болох хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг бүртгэж авсан, шалгалтад хамруулсан процесс  аль аль нь асуудалтай болчихоод байгаа аж.  Тиймдээ ч шүүгчийн бүртгэлээс хасагдсан 300 гаруй  хүн гомдолтой хоцорсон хэрэг. Гэхдээ тэд дан ганц гомдоллоод суусангүй. Эхнээсээ  хууль шүүхийн байгууллагад гомдол гаргаж эхлээд байна.  Өнөөдрийн байдлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  33 хүн гомдол гаргаад байгаа бол зарим нэг нь Үндсэн хуулийн Цэцэд гомдлоо гаргахаар зэхэж байгаа гэнэ.   Харин зарим нь өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ буюу хөдөө орон нутагтаа гомдол гаргаад байгаа юм байна. Өөр нэг асуудал нь шалгалтад орж  байгаа хүмүүсийн тоотой холбоотой. Өөрөөр хэлбэл, ШЕЗ материалаа ирүүлсэн  500-аад хүнээс дөнгөж 136-г нь болзол хангалаа гэж үзээд шалгалтад оруулахаар болсон ч ШЕЗ-өөс өгсөн мэдээллээр эхний шалгалтад 143 орсон байна. Хэдийгээр болзлоо хангасан хүмүүс нэмэгдэж орсон байж болох гэж үзэж болох ч бүртгэл дууссаны дараа долоон хүн нэмэгдсэн байгаа нь шүүгчийн сонгон шалгаруулалт маргаантай болдог юм байна гэх харыг төрүүлж байгаа юм. Нэг ёсондоо та бүхнээс 136-г нь л авлаа, энэ хүмүүсийг шалгалтад хамруулах боломжтой гэж үзсэн атлаа ямар шугамаар долоон хүн нэмчихсэн нь хачирхалтай. Хэдийгээр долоон хүн нэмэгдсэн асуудал тийм ч ноцтой биш санагдаж болох ч  хуульч мэргэжил эзэмшсэн цагаасаа эхлэн шүүгч болохын төлөө ажилласан, энэ дагуугаа хуульчийн сонгон шалгаруулалтад орж, албан ёсны гэрчилгээгээ авсан хүмүүс  шалгалтад хамрагдаж чадаагүй үлдсэн энэ үед анхаарал татах асуудал мөн үү гэвэл тийм. Нөгөө талаас сонгон шалгаруулалтад хамрагдаж чадаагүй, бүртгэлийн явцад боломжоо хаалгачихаад байгаа хүмүүс хэн байгааг судалж үзвэл тэд бүгд шүүхийн захиргааны ажилчид байна.

Тэдний гомдол гаргаад байгаа шалтгаан нь шинээр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хуульч мэргэжилтэй хүмүүсийн  ахиж  дэвших боломжийг боомилчихоод байгаад л асуудлын гол нь байгаа аж. Нэг үгээр бол,  хуульч мэргэжилтэй хүмүүсийн эцсийн зорилго шүүгч болохд л оршдог гэж хэлж болно. Хуульчийн сонгон шалгаруулалтад ороод  гэрчилгээгээ гардчихсан хүмүүс байнга л шүүгчийн туслах эсвэл нарийн бичиг хийгээд явахгүй нь ойлгомжтой. Энэ ч утгаараа шүүгчийн сул орон тоонд хүч үзэхийг бодох нь зүй. Гэтэл өнөөх боломжийг нь  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хаагаад зогсохгүй  шүүхийн тогоон доторх ажлаа үргэлжлүүлэн хийгүй байх нөхцөл ч үүсч магадгүй байна. Шинэ хуульд шүүгчээр хэн ажиллах  боломжтойг тодорхойлохдоо өмгөөлөгч эсвэл прокуророор гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай гэж заасан  нь залуу хуульчдыг ийнхүү бухимдахад хүргээж байгаа аж.  Хуульчийн мэргэжил эзэмшихдээ л шүүгч болох хүсэлтэй явсан залуус олон жил шүүгчийн туслах хийснийхээ дараа олдсон боломжийг ашиглан ахиж дэвших гэтэл хуулиар боомилчихоор ингэж бухимдах нь арга ч үгүй мэт. Хуульчдыг шүүгч болох боломжоос нь хойш татаад байгаа заалт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 буюу "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хэлнэ. Түүнчлэн тус  хуулийн 24.1-т зааснаар Хуульч гэж хэнийг хэлэх вэ гэсэн заалтууд юм. Нэг үгээр бол,  дээрх хоёр заалттай хэд хэдэн заалтыг холбож ойлговол гол агуулга нь шууд утгаараа биш ч  өмгөөлөгч, прокурор, шүүгчийг л хуульч гэж үзнэ хэмээн заачихаад байгаа юм байна.

Тодруулбал,  хуульч нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ гэж заасан бөгөөд ингэхдээ шүүгчийн туслахуудын хийдэг  ажлыг оруулаагүйгээс гадна хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэгт шүүгч, прокурор, өмгөөлөгчийн хийдэг ажлыг заасан байгаа нь асуудлын гол зангилаа болчихоод байгаа аж. Энэ бүхнээс үзэхэд шүүгчийн туслахаар ажилладаг хүмүүс хуулиас гадуур үлдчихээд байгаа юм байна. Нэг ёсондоо энэ хүмүүс хаалганы гадна үлдчихэж байна гэсэн үг. Одоо шалгалтад хамрагдаж байгаа хүмүүс бүгд прокурор, өмгөөлөгч, шүүгчээр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс байгаа нь шалгалтад ороогүй хүмүүсийн эгдүүг хүргэжээ.   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө Хуульчийг сонгон шалгаруулах тухай хуулийн дагуу хуульчийн гэрчилгээ авсан хүмүүс шүүгчийн сонгон шалгаруулалтад ордог байсан аж. Гэтэл шинэ хууль гарснаар эдгээр хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулаад байна гэх гомдлыг хуульчид гаргаад байгаа юм. Нэг ёсондоо, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж, бидний шүүгч болох боломжийг хаалаа гэх гомдлыг тэд гаргажээ. 

 Гомдол гаргагчдын 300 орчим нь шүүхийн захиргааны ажилчид байгаа юм байна. Энэ хүмүүс дээр дурдсанчлан хуучин хуульд зааснаар шүүгчийн сонгон шалгаруулалтад орж болзол хангасан бөгөөд нөөцөд байсан хүмүүс аж.  Товчхондоо өмнөх нь шүүгчийн бүх болзлыг хангаад нөөцөд байсан хүмүүс ч хүртэл хасагдчихаад байгаа юм байна.  Нөгөө талаас сонгон шалгаруулалтад хамрагдаж чадаагүй, бүртгэлийн явцад боломжоо хаалгачихаад байгаа хүмүүс хэн байгааг судалж үзвэл тэд бүгд шүүхийн захиргааны ажилчид байна. Тэдний гомдол гаргаад байгаа шалтгаан нь шинээр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хуульч мэргэжилтэй хүмүүсийн  ахиж  дэвших боломжийг боомилчихоод байгаад л асуудлын гол нь байгаа аж. Нэг үгээр бол,  хуульч мэргэжилтэй хүмүүсийн эцсийн зорилго шүүгч болохд л оршдог гэж хэлж болно. Хуульчийн сонгон шалгаруулалтад ороод  гэрчилгээгээ гардчихсан хүмүүс байнга л шүүгчийн туслах эсвэл нарийн бичиг хийгээд явахгүй нь ойлгомжтой. Энэ ч утгаараа шүүгчийн сул орон тоонд хүч үзэхийг бодох нь зүй. Гэтэл өнөөх боломжийг нь  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хаагаад зогсохгүй  шүүхийн тогоон доторх ажлаа үргэлжлүүлэн хийгүй байх нөхцөл ч үүсч магадгүй байна.

Шинэ хуульд шүүгчээр хэн ажиллах  боломжтойг тодорхойлохдоо өмгөөлөгч эсвэл прокуророор гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай гэж заасан  нь залуу хуульчдыг ийнхүү бухимдахад хүргээж байгаа аж.  Хуульчийн мэргэжил эзэмшихдээ л шүүгч болох хүсэлтэй явсан залуус олон жил шүүгчийн туслах хийснийхээ дараа олдсон боломжийг ашиглан ахиж дэвших гэтэл хуулиар боомилчихоор ингэж бухимдах нь арга ч үгүй мэт. Ямартай ч энэ олон хүний эрх зөрчигдсөн асуудлыг хуулийнхан анхааралдаа авч, асуудлыг нэг тийш болгохгүй бол шүүхийн захиргааны ажилчид ажил хаяж, цаашид энэ чиглэлээр ажиллах хүн олдохгүй болох нөхцөл үүсч болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслахаар 5-6 жил ажиллачихсан хүмүүст шүүгч болох боломж олдохгүйгээс хойш прокурор юмуу өмгөөлөгчөөр гурван жил ажилласныхаа дараа шүүгчийн сонгон шалгаруулалтад орох боломжтой болох учраас энэ хувилбарыг сонгох хуульчийн тоо олшроргүй гэх баталгаа алга.



Х.БУЯН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ