Б.Туяа шиг хүүхдийн дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчин ховор
2014 оны 4 сарын 2
Б.Туяа шиг хүүхдийн дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчин ховор
"Бондгор Туяа" гэж олноо хүндлэгдсэн  МУГЖ Б.Туяагийн амьдралын түүх бол хошин урлагтай холбоотой. Хүүхэлдэйн театраас жүжигчин болох гараагаа эхэлсэн  богино үс, эргэлдсэн том алаг нүдтэй царайлаг бүсгүйн дүр одоо хэрнээ үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшон үлдсэн.  Тэрбээр тайзан дээр уйлна, дуулна, эрхлэнэ, дураараа авирлана, буруу аашилж яг л айлын эрх танхил охин шиг загнана. Магадгүй түүн шиг хүүхдийн дүрийг сайн бүтээдэг жүжигчин ховор биз. Өчигдөр болж өнгөрсөн хошин урлагтийнхны улаан хивсний ёслол дээр монголжуу маягийн алтан шар даашинзаар гангарч, загварын алхаагаар алхаж харагдсан. Түүнийг харсан үзэгчид алга ташин ёстой л хайртай жүжигчнээ санагалзсан нь илт харагдаж байсан юм.



С.АНИРЛАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ