Эко олимпиад боллоо
2014 оны 4 сарын 2
Эко олимпиад боллоо
Увс аймгийн Боловсрол, соёлын газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын  захиргаа хамтран ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн багш, сурагчдын дунд  экологийн тав дахь олимпиадыг амжилттай зохион байгуулжээ.

Эко клубийн багш сурагчдыг чадавхижуулах, байгаль хамгаалах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг нь  дэмжиж  урамшуулах,  хүсэл сонирхлыг нь идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулсан уг олимпиадад эко клубийн 24 багш, 32 сурагч оролцсон байна. Олимпиад багш, сурагчдын гэсэн хоёр ангиллаар явагдсан бөгөөд багш нарын ангилалд Хяргас сумын эко клубийн багш Ч.Мягмаржав тэргүүлж, III сургуулийн “Залуу байгальч” эко клубийн багш Б. Наранцэцэг, I сургуулийн “Гоо даль” эко клубийн багш О.Байгалмаа нар удаалсан байна.

 Харин сурагчдын дунд зохиогдсон эко уралдаанд I сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Давааням тэргүүн байр эзэлж, Зүүнхангай сумын сумын 10 дугаар ангийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ хоёрдугаар байр, I сургуулийн “Гоо даль” эко клубийн гишүүн, 10 дугаар ангийн сурагч Х.Пүрэвсүрэн гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна.


Б.Туул

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ